Хайртай залуудаа: Хайртай залуугаа сонирхолтой аялалд явуулаарай. Жишээ нь туялзуур сэлэмний урлагаар хичээллэх эрхийн бичиг, шүхрээр нисэх аялал, эсвэл дарс амталгааны сургалт ч байж болно шүү дээ.
Эсвэл эсрэгээрээ хайртай залуугийнхаа алжаалыг тайлж болно. Түүнтэй хамт SPA салонд орж, иллэг хийлгэж, усанд сэлж болно шүү.
Хөлбөмбөг, хоккей, бокс, сагсан бөмбөгийн тэмцээний тасалбар гээд хайртай хүнийхээ дуртай спорттой холбоотой бэлэг байж болно.
Мэдээж хамгийн үнэтэй бэлэг бол өөрийн гараар урласан зүйлс юм. Жишээлбэл хамтдаа авахуулсан, мартагдашгүй мөчүүдийг эргүүлэн авчрах зургуудыг эвлүүлэн өгч, зүрхэн хэлбэртэй бялуу хийж өгч болно шүү.
Хайртай бүсгүйдээ: Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн дуртай бэлэг нь цэцэг, үнэртэн, гоёл чимэглэл юм. Хэрвээ та хайртай бүсгүйдээ таалагдах зүйл сонгон авч өгч чадахгүй гэж эмээж байвал дэлгүүрээс бэлгийн карт аваад өгч болно. Тэр өөрөө хэрэгтэй гэснээ сонгог.
Лааны гэрэлд барих, хайртай эрийнх нь гараа гарган бэлдсэн романтик оройн зоог ч мартагдашгүй бэлэг болно. Энэ үеэр аятайхан ая тавихаа мартаж болохгүй.
Хамтдаа зургаа авахуулж болно. Ингэхдээ стилистээс мөнгө бүү харамлаарай. Стилист та хоёрыг дуртай кино, номын тань баатрын дүрд хувиргах гээд сонирхолтой дүр төрхийг бүрдүүлж өгч чадна шүү.
Кино театрт романтик инээдмийн кино хамтдаа үзэж, бие биеийнхээ сэтгэлийг сэргээж бас болно.
1 comment
Энэ одоо ямар баяр байхав дээ, наймаачдын бараагаа гүйлгэх гэж л гаргаж ирсэн баяр нэртэй эд ш дээ