Дэлхийн улс орнууд XIX зуунаас л Гэгээн Валентины баярыг идэвхтэй тэмдэглэж эхэлжээ. Жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд дурлалт хосууд бие биедээ зүрхэн хэлбэртэй ил захидал бэлэглэж, романтик болзоо зохион байгуулж, үерхэх, гэрлэх санал тавьдаг.
Японд л гэхэд бүсгүйчүүдэд шоколад бэлэглэдэг. Учир нь наран улсын эрчүүд чихэрлэг зүйлсэд тийм ч дуртай биш. Энэ амттаныг эмэгтэйчүүдийн дуртай зүйлс л гэж үздэг.
Англид мэргэ төлөг тавьдаг. Гэрлээгүй бүсгүйчүүд энэ өдрийн өглөө гудамжинд гарч, шувуудыг хардаг байна. Хэрвээ тэдний замд тогойлон бялзуухай таарах юм бол ирээдүйн нөхөр нь далайчин гэсэн үг. Болжмор ядуу эрийг зөгн
өдөг бол алгар шувуу эсрэгээрээ баян эрийг зөгнөдөг байна.
АНУ-д дурлалт хосууд марципан, түүнчлэн улаан, цагаан өнгийн чихэр бэлэглэдэг. Энэ бол хайр дурлал, цэвэр ариуны бэлгэдэл өнгө гэнэ.
Франц эрчүүд тийм ч өвөрмөц бэлэг барьдаггүй. Гэгээн хайрын өдөр тэд хайртай бүсгүйдээ гоёл чимэглэл бэлэглэдэг байна. Өөр бэлгийг тэд огт тоохгүй.
Данид бие биедээ хатаасан цагаан цэцэг бэлэглээд л болчихдог.
Харин Испанид шууданч тагтаагаар бие биедээ хайрын илгээмж явуулдаг аж.
Исландад хоёрдугаар сарын 14-нд Один хэмээх бурхны хүүгийн нэрээр түүдэг асаадаг. Энэ улсад галын дөл нь хүсэл тачаалыг бэлгэддэг байна.
Түүнчлэн бараг бүхий л улсад хүчин төгөлдөр үйлчилдэг нэг уламжлал бий. Тэр нь юу вэ гэвэл хоёрдугаар сарын 14-нд гэрлэх санал тавих, эсвэл энэ өдөр хуримаа хийх нь хосуудын амьдралын аз жаргалтай, бат бэх болгодог гэнэ.
Эх сурвалж: kp.ru