Монгол улсын 2 сая 500 мянган иргэн таван толгой ордоос 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа. “Эрдэнэс тавантолгой” компани хэр их ашигтай ажиллана хувьцааны ноогдол ашиг өсч иргэд баялгаасаа хүртэх юм. Тэгвэл 1072 ширхэг хувьцаа ирэх дөрөвдүгээр сард амь орох боломжтой гэж компанийн удирдлагууд тооцоолсон. Харин хэдийн хэмжээний ашиг иргэдэд очих тооцооллыг одоохондоо хэлэх боломжгүй байгааг Эрдэнэс тавантолгой компанийн захирал Б.Ганхуяг хэллээ.
“Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгөөр авах уу, эсвэл нэмүү өртөг шингээсэн инноваци юм уу, эдийн засгийн тэргүүлэх чиглэлд хувьцааны ногдол ашгаа хандивлах уу зэргээр 1072 хувьцааны талаар иргэд ярьсаар байгаа юм. Тэгвэл “Эрдэнэс тавантолгой” компаниас 1072 хувьцаатай холбоотой тодорхой мэдээллийг Засгийн газарт хүргүүлжээ.
Эхлээд аудитлагдсан тайлан гарч, дараа нь төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэнэ. Одоогоор иргэдийн 1072 хувьцааны нэгж үнийг тоогоор хэлэх боломжгүйг “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг тайлбарлалаа.
1072 хувьцааны нэгжийн үнэ хэд байх, бүртгэлээ хэрхэн явуулах вэ гэдгийг Засгийн газраас судалж байгаа аж. Энэ асуудалд Засгийн газраас комисс гаргаж ажиллах хэрэгтэйг Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ярьж байна.
“Эрдэнэс тавантолгой” компани 2017 онд 410 тэрбум төгрөг, 2018 онд 700 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан юм. Компани энэ оныхоо төлөвлөөг гаргаж, төлөвлөгөөний дагуу хэвийн ажиллаж, одоогоор 1 тонн коксжсон нүүрсийг 71.25 ам.доллароор борлуулж байгаа талаар холбогдох албанаас мэдээлсэн юм.
1 comment
ene munguur oron suuts barij utaag buuruulaya.