БНСУ-ын Засгийн газар болон ажил олгогч, Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамтай хамтран өнөөдрөөс эхлэн “Ажилчдын амралтыг дэмжих хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Энэхүү хөтөлбөр нь ажилчид амралтын зардалдаа 200 000 вон гаргалаа гэж үзвэл засгийн газар болон ажил олгогчийн зүгээс тус бүр 100 000 воныг олгох бөгөөд улс дотроо 400 000 воноор аялах эрхтэй болно гэсэн үг юм байна.
Урьд жилүүдэд хөнгөлөлтөд хамрагдсан ажилчдын тоо 20 000 байсан бол энэ жил 80 000 болж 4 дахин өссөн судалгаа гарчээ. Хугацааны хувьд урьд жилийнхтэй адил буюу энэ оны 4 сараас эхлэн дараа жилийн 2 сар хүртэл хөтөлбөрийн хүрээнд захиалга хүлээн авах аж.
Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн хувь хүн албан байгууллагууд (vacation.visitkorea.or.kr) хаягаар бүртгүүлэх бөгөөд мэдээллийг (1670-1330) дугаарын утсаар авах буюу (vacation@knto.or.kr) и-майл хаягаар харилцахад болох юм байна.
Эх сурвалж: Mglradio