АНУ-ын Монтана мужид цасанд дарагдан хөлдсөн муур гэсэн амь орсон тохиолдол гарчээ. Үхэл амьдралын зааг дээр очиж хөлдсөн муурыг өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд олсон байна. Гэрийнхээ гадаа хөлдсөн байсан Флаффи муурыг эзэд нь олж нэн даруй мал эмнэлэгт хүргэжээ. Animal Clinic of Kalispell гэх мал эмнэлгийн эмч нар Флаффид үзлэг хийхэд биеийн дулаан нь халууны шилний хамгийн бага нэгжид ч хүрэхээргүй унасан байсан гэнэ.
Эмч нар хамгийн түрүүнд Флаффиг гэсгээх арга хэмжээ авч халуун сэнсээр үлээлгэн, дараа нь бүлээн усанд оруулан, дулаанаа хадгалдаг торонд хийж, дусал залгажээ. Энэ бүхний эцэст Флаффид аз тохиож биеийн байдал нь эргэн хэвийн байдалдаа орсон байна. Одоо Флаффигийн бие хэвийн болсон гэдгийг эзэд нь мэдэгджээ.