ТООТОО монголчуудаа огшоосон бас нэгэн цоо шинэ уран бүтээлээ гаргажээ. Үндэсний хэв шинжийг харуулсан клип, үг, утгын агуулгаараа шинэ тэсрэлт хийн гарч ирж буй ах дүү хоёрын уран бүтээл сүүлийн үед олныг байлдан дагуулах боллоо.

Ice Top хамтлагийнхнаас урлагтаа үнэнч гэдгээ харуулж буй Eyes Cool буюу Оргил-Эрдэнэ дүү Очир-Эрдэнийн хамт бүтээсэн ээлжит уран бүтээл болох “Түмний нэг”-ээс Монгол түмний байлдан дагууллын бахархалт түүхийг нэхэн санах болно. Өөдрөг үзэл санаа, өвөг дээдсийн замналыг сануулахын хамт энэ цагийн дэлхийн түүхэнд Монгол хэмээх улсаа тамгалан үлдээж буй агуу түүхийн эздийг бахдан дуулсан гайхалтай бүтээл болжээ. Илүү тайлбар тоочилгүйгээр эгэл монгол түмний эгэлгүй түүхэн гавъяагаар омогшихтун.

Тэд эрт, эдүгээгийн алдар сууг магтан дуулж байна. Бид цэвэр ариун сэтгэл оюунаараа хуяглан зэвсэглэх цаг нь ирснийг сануулж байна.

[fbvideo link=”https://www.facebook.com/updown.mn/videos/643887132714827/” width=”900″ height=”500″ onlyvideo=”1″]

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн