Өнөөдөр болох зарим үйл явдал

08:30 цагт: Туушин зочид буудлын Соёмбо танхимд “Эрдэнэс-Тавантолгой” ХК Монголын Эрдэмтдийн Үндэсний Зөвлөлтэй хамтран “Эрдэнэс-Тавантолгой – Инноваци, үйлдвэрлэл” зөвлөгөөнийг зохион байгуулна.

10:00 цагт: Эрдэнэ Зая Бандида Лувсанданзанпүлжинжигмэд гэгээний VII дүр таалал барьсантай холбогдуулан МБШТ Гандантэгчэнлин хийд, Зая гэгээний Гүшиг дацан, Шавь нарын төлөөллөөс хурал номын зан үйл, горим дарааллын талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:00 цагт: Засгийн газрын 11-р байрны дугуй зааланд УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 42-р тойрогт явагдах нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Үндэсний мэдээллийн төвд хувийн хэвшлийнхэн болон судлаачид хамтран агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах төсөл боловсруулснаа ҮАБЗ-д танилцуулахыг хүсч байгаа талаараа мэдээлэл хийнэ.

11:30 цагт: МN мэдээллийн төвд МҮЭХ-г шинэчлэн зохион байгуулах түр хорооноос мэдэгдэл хийнэ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн