УИХ-ын 42 дугаар тойрогт ирэх зун нөхөн сонгууль болно. Зургаадугаар сарын 30-нд санал хураалт явуулна гэсэн шийдвэрийг УИХ гаргаад буй. Нөхөн сонгуулийг товлон зарлах хугацаа энэ сарын 10-нд эхэлсэн байгаа. Хэрвээ төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшихээр бол сонгуулийг товлон зарласнаас хойш тав хоногийн дотор буюу энэ сарын 15-ны дотор ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргах учиртай.
СЕХ нөхөн сонгуулийг өнгөрөгч аравдугаар сард зарлахад Улсын дээд Шүүхэд бүртгэлтэй 14 нам сонгуульд доорх 14 улс төрийн нам оролцоно гэдгээ мэдэгдэж байв.
- Монгол Ардын Хувьсгалт Нам
- Хөдөлмөрийн Үндэсний Нам
- Ардчилсан Нам
- Дэлхийн Монголчууд Нам
- Үнэн Ба Зөв Нам
- Монгол Ардын Нам
- Монголын Ногоон Нам
- Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
- Монгол Үндэсний Ардчилсан Нам
- Зон Олны Нам
- Монгол Консерватив Нам
- Иргэний Зориг-Ногоон Нам
- Ард Түмнээ Хайрлая Нам
- Бүгд Найрамдах Нам