Сар шинийн баяр, амралтын өдрүүдээр орон нутагт хурдан морины уралдаан зохион байгуулагдаж, уралдаанч хүүхэд хоёр гараа хөлдөөсөн талаар мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийв.
Тус байгууллагын албан тушаалтнууд хүүхдийг томуу томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 1-н хүртэл тоглоомын төвүүдийг хязгаарлах хотын даргын захирамж гарсан байгаа. Мөн хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх урьдчилан сэргийлэх ажлыг ГБХЗХГ-аас зохион байгуулж байна.
Хэнтий аймгийн Биндэр суманд хурдан морины сунгаа зохион байгуулагдаж, хүүхэд хоёр гараа хөлдөөсөн гэх мэдээллийн хувьд орон нутаг дахь мэргэжилтнүүдээс тодруулсан.
Аймгийн Засаг дарга нь ямар нэгэн уралдаан зохион байгуулаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Олон нийтийн сүлжээгд тарсан хүүхэд хурдан морь унаж гараа хөлдөөсөн гэдэг мэдээ нь ташаа. Тухайн хүүхэд шинийн 1-нд золголт хийж байгаад саахалтын айлд ахынх нь мотоциклын шатахуун дууссан тул ах руугаа гар чийдэн бариад явсан байна. Энэ үеэр гар нь хайрагдсан тул эмнэлэгт үзүүлж анхны тусламж аваад, эмч хот руу явахыг зөвлөсөн гэж хэлэв.
Хүүхдийг вагонд зорчиж байхад хэн нэг нь зөвшөөрөлгүйгээр зураг авч, ташаа мэдээлэл тараасан хэмээн бас хэллээ. Хүүхдийн ээж Сэлэнгэ аймагт золголтоор явж байгаа. Зургийг зөвшөөрөлгүй зураг авч олон нийтийн сүлжээгээр тараасанд гомдолтой байгаагаа хэлсэн. Удалгүй хүүхдийн ээж болон хүүхэдтэй уулзаж мэдээлэл авна хэмээн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан хэлэв.