Нийгэм

Сар шинийн өдөр ахуйн гал түймрийн улмаас нэг хүн нас баржээ

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагаас 02 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа. Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 94 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 20 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Харин нийт дуудлагын 70 орчим хувь буюу 64 нь ахуйн гал түймрийн дуудлага байсан бөгөөд гал түймрийн улмаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Ж /67 настай, эрэгтэй/ нас барсан байна.

Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 27 дугаар байрны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө 02:42 цагт ирж, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 02:53 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж. А /5 настай, эмэгтэй/, Т /1 настай, эрэгтэй/, Т/2 сартай, эрэгтэй/ нарыг ЯТТТ-д шилжүүлэн өгчээ.

Ахуйн гал түймрийн дуудлагын талаарх сүүлийн мэдээллээс хүргэе.

Сонгинохайрхан дүүрэг:

-4 дүгээр хорооны “Их наран”-гийн 4 дүгээр гудамжны 29 тоот Иргэн Д-ийн гэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 14:56 цагт ирсэн.

-27 дугаар хорооны “Агар”-ын 2 дугаар гудамжны 9 тоот Иргэн Э-ын граж шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 17:59 цагт хүлээн авсан.

-2 дугаар хорооны “Орбит”-ын 57 дугаар гудамжны 15 тоот Иргэн Н-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 19:37 цагт хүлээн авсан.

Дээрх дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллан, гал түймрийг 10-20 минутын дотор унтраажээ.

Баянзүрх дүүрэг:

21 дүгээр хорооны “Жамсран” уулын 3 дугаар гудамжны 2099/б тоот Иргэн Б-ы гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 20:20 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 30 минут ажиллаж унтраасан байна.

Хан-Уул дүүрэг:

8 дугаар хорооны “Дэнж”-ийн 410 дугаар гудамжны 36/б тоот Иргэн Б-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг өнгөрсөн шөнө 04:37 цагт хүлээн авсны дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 04:37 цагт очиж 5 минут ажиллаж унтраажээ.

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо “Улаанбаатар буйдан” ХХК-ийн нам даралтын зуухны барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр орой 23:46 цагт иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 23:57 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан байна.

Иймд ард иргэд Онцгой байдлын газраас хүргэж буй урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөмжийн дагуу галын аюулаас сэрэмжлэхийг сануулж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close