АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2020 оны сонгуулиас өмнө өргөст торны цаана сууна гэж Массачусетс мужаас дэвшсэн ардчилагч сенатч, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Элизабет Уоррен мэдэгджээ. Түүний хэлсэн үгийг NBC News дамжуулсан байна.
“Дональд Трамп 2020 онд Ерөнхийлөгч болж чадахгүй. Үнэндээ эрх чөлөөтэй хүн ч байж чадахгүй. Гэхдээ Дональд Трамп бол манайд байгаа цорын ганц асуудал биш” хэмээн Айова мужид болсон уулзалтын үеэр мэдэгджээ.
Улстөрчийн хэлснээр төрийн тэргүүн арьс өнгөөр ялгаварласан, үзэн ядсан жиргээнүүдээсээ болж торны цаана суух магадлалтай гэжээ.
Уоррен Трампын жиргээний хариу болгон ингэж мэдэгдсэн байна. Америкийн төрийн тэргүүн өчигдөр “Хааяа би Покахонтас гэж дууддаг Элизабет Уоррен өнөөдөр Ерөнхийлөгчийн сунгаанд нэгджээ. Тэрбээр уугуул америкчуудаас анх удаа нэр дэвшигч болж өрсөлдөх үү, эсвэл 32-ын дараа тийм ч сайнгүй болох нь уу? Уулзталаа баяртай” хэмээн жиргэжээ.
Трамп Уорреныг ийнхүү дооглон хэлсэн байна. Өнгөрсөн онд Уоррен ДНК тест хийж үзтэл өвөг дээдэс дотор нь үнэхээр уугуул америк байсан нь илэрчээ. Тэрбээр 1/32 нь индиан гаралтай юм байна.
Эх сурвалж: lenta.ru