Улсын драмын Эрдмийн театрт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнтэй салах ёс гүйцэтгэж байна. Талийгаачтай салах ёс гүйцэтгэсний дараа түүний төрсөн нутаг болох Төв аймгийн Баян Өнжүүл суманд нь нутаглуулах юм байна. Тэрээр 1944 онд Төв аймгийн Баян Өнжүүл суманд төрсөн. 1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгсч, 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж, Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд ажиллаж байв.
Монгол түмний бахархал болсон их найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай ийнхүү 75 насандаа бурхны орныг зорьж, Монголын утга зохиолд нөхөж баршгүй гарз тохиосонд гүн эмгэнэл илэрхийлье.