Пушкин худал ирүүл тулаан зохион байгуулж, Александр Дюма болсон уу?

Суут яруу найрагч, орчин цагийн орос хэлийг үүсгэн байгуулагч Александр Пушкин Хар голын дэргэд ирүүл тулааны үеэр амиа алдаагүй. Тэрээр өөрийгөө үхсэн болгож харагдуулаад Парис руу нүүж, тэндээ Александр Дюма нэрээр дахин алдаршсан. Хүн сонсоход үнэмшилгүй байгаа биз.

Хоёр Александр

1837 оны нэгдүгээр сарын 27-нд Санкт-Петербургт ирүүл тулааны улмаас морьт цэрэг Жорж Дантесын суманд Оросын утга зохиолын суу болсон Александр Сергеевич Пушкин оногдож, амиа алджээ. Энэ явдлаас хойш удалгүй Францад мөн л Александр нэртэй, гэхдээ Дюма хэмээх овогтой шинэ од гялалзан гарч ирсэн юм. Хамгийн сонирхолтой нь франц Александр гадаад төрхөөрөө орос Александртай туйлын төстэй.

Пушкин, Дюма нар бараг л нэг үеийнхэн юм. Эхнийх нь 1799 онд төрсөн бол хоёр дахь нь 1802 онд мэндэлсэн. Хоёр суутны хөргийг харвал гайхмаар адилхан. Бор арьс, нүдний өнгө, духны хэлбэр, хөмсөг, хамар, бараан буржгар үс гээд л. Дюма залуудаа Пушкины хувилбар л байсан гэхэд болно.

Мэргэжилтнүүд энэхүү адилхан төрхийг хоёр Александр хоёулаа африк гаралтай байсных гэж тайлбарладаг. Пушкины ээжийн талын өвөг эцэг болох Абрам Ганнибал нь I Петр хааны Африкаас авчирсан хүмүүжигч байсан юм. Дюмагийн хувьд эцгийн талын эмээ нь Гаити арлаас ирсэн боол байсан аж. Иймээс л африк төрх нь удам дамжсан гэх. Гэхдээ энэ бүгд тэднийг яагаад усны дусал мэт адилхан болохыг бүрэн баталж чадахгүй байна. Ижилхэн африк гарлаасаа болоод хүн усны дусал шиг адил болно гэж үгүй билээ.

Дурламтгай нөхөд

Орос, франц Александрууд зөвхөн гадаад төрхөөрөө төстэй биш. Пушкин хар багаасаа л утга зохиолын авьяастай, тодорхой шинжлэх ухаанд маш муу нэгэн байжээ. Тиймээс ийм хичээлүүддээ дандаа л муу дүн авна. Яруу найрагчийн амьдралыг судалсан судлаачид “Пушкин таван жил лицейд байх хугацаандаа өөрийнхөөрөө л зүтгэж, хүссэн хичээлээ л сурч байсан” гэж тэмдэглэдэг.

Нас биед хүрсэн хойноо ч этгээд зантай, үргэлж л мөрийтэй тоглоом, ирүүл тулаан, архидалт наргиан гээд омголон ширүүн нэгэн хэвээр байжээ. Үүний зэрэгцээ Александр Сергеевич нь маш дурламтгай. Сайхан хүүхэн харвал нүдээ өгөхөөс ч буцахгүй.

Тэгвэл залуу Александр Дюмагийн талаар зохиолч Андре Моруа “Гурван Дюма” номондоо ингэж бичжээ.  “Тэр яг л байгалийн гамшиг шиг хувьсамтгай хүү байсан. Учир нь түүний судсанд африк цус буцалж байлаа. Түүний хувьсамтгай зан ямар нэгэн зүйлд захирагдахаас татгалзах үед илэрч байлаа. Сургууль түүний ааш занд ямар ч нөлөө үзүүлээгүй. Ичиж зовохыг ч мэдэхгүй. Эмэгтэйчүүдийн тухайд тэр бүгдэд нь шууд л дурладаг байлаа” гэжээ.

Моруа түүнчлэн Дюмаг тодорхой шинжлэх ухаанд авьяасгүй болохыг тэмдэглэсэн байна. Пушкины адил Дюма улс орны улс төрийн амьдралыг их анхаардаг. 1830 онд Францад Долоодугаар сарын хувьсгал дэгдэхэд зохиолч эр Тюильри хааны ордны тулаанд биечлэн оролцсон түүхтэй.

Хоёр Александрыг харьцуулахад өөр өөр хүмүүс биш, нэг л хүн юм шиг харагддаг. Зөрүү нь гэвэл нэг нь Орост амьдарч байсан бол нөгөө нь Францад амьдарч байсан аж.

Нууц авсан дахь суутан

Тэгвэл Пушкин яагаад өөрийгөө үхсэн болгож харагдуулах ёстой байсан гэж гэсэн асуулт үүснэ. Александр Сергеевичийн амьдралын сүүлчийн он жилүүд тун хүн өнгөрсөн юм. Тэрээр асар их өрөнд орж, утга зохиолынх нь амьдралд ч таагүй үе иржээ. Тухайлбал 1833 онд дуусгасан “Зэс морьтон” найраглалыг нь I Николай хаан хэвлэхийг өөрийн биеэр хориглож байжээ.

Хааны орднынхонтой хүйтэн хөндий харьцаатай болж, 1834 онд Оросын эзэн хаан Пушкинл камер-сургагчийн хэргэм олгосон нь яруу найрагчийн уур бухимдлыг төрүүлжээ. Пушкин өөрт нь залууст өгдөг ийм цол хэргэм олгосон нь ердөө л эхнэрийг нь ордны үдэшлэгт харах гэсэн санаа гэж үзжээ.

Үүнээс гадна түүний эхнэр Дантестэй нууц холбоотой гэсэн дээдсийн цуу яриа өөрийг нь зовоож байв. 1836 онд бас нэгэн хүнд цохилт амссан нь түүний ээж Надежда Осиповна нас барсан явдал юм.

Ийнхүү амьдралынхаа сүүлийн жилүүдэд хүнд хэцүү байсан Пушкин 1837 оны нэгдүгээр сард Дантесын суманд аарцаг, гэдэс рүүгээ оногдож, амиа алдсан гэдэг. Тухайн үед ийм шарх үхлийн аюултай шарханд тооцогддог байсан.

Гэхдээ мэргэжилтнүүд эмч нарын алдаанаас болж Александр Сергеевич нас барсан, зөв эмчилгээ хийсэн бол амьд үлдэх боломж байсан гэж үздэг.

Пушкин нас барахынхаа өмнө эзэн хаанд “Тайван үхэхийн тулд хааны үгийг хүлээж байна” гэсэн захидал бичжээ. Хариуд нь I Николай түүний бүх зүйлийг өршөөн хэлтрүүллээ, эхнэр, хүүхдүүдийг нь ч халамжилна, түүнчлэн бүх өрийг нь дарна гэж амлажээ. Ингээд л Александр Сергеевич тайван үхэж болох байв. Гэхдээ суутны оршуулга хаана болсон нь одоо ч хариултгүй асуулт хэвээр байна.

Дахин төрсөн нь

Харин одоо Пушкин Дюма байж болох уу гэдгийг дахин авч үзье.

Наполеоны генералуудын нэг, түүний найз Тома-Александр Дюма нас барахад түүний хүү Александр дөрөв орчим настай байжээ. Тэр цагаас хойш Францын ихэс дээдэс нэгэн цагт алдартай байсан энэ овгийн талаар бараг мартагнасан гэхэд болно. Харин 1822 онд гэнэт л Парист хорин настай, өөрийгөө домогт генералын хүү хэмээн танилцуулсан залуу гарч ирж, эцгийг нь дэмжиж байсан нөхдийг цуглуулж иржээ. Парист түүний гарал үүсэлд эргэлзэх хүн огт гарч ирсэнгүй.

Угаасаа ч залуу хүү европчуудтай тун төсгүй байсан бөгөөд генерал Дюмаг африк гаралтай байсныг бүгд мэддэг байв. Харин тэр залуу Пушкин байсан юм биш биз?

Эх сурвалж: bigpicture.ru

updown.mn

Мэдээний админ

Learn More →

17 thoughts on “Пушкин худал ирүүл тулаан зохион байгуулж, Александр Дюма болсон уу?

  1. Зочин 2019-02-07 18:18 at 18:18

    Орос бас монгол мөрөөдөл

    Хариулах
  2. Зочин 2019-02-07 20:34 at 20:34

    Пушкин тийм ч их суу авьяастан байгаагүй. Тэрбээр алдартай найрагч, шүүмжлэгчийн нөлөөгөөр энэ салбарт ахисан хүн. Эзэн хаантай сөргөөцөлддөг байсныг нь хожим улаантнууд ашигласан.

    Хариулах
    1. Нэргүй 2019-02-07 20:43 at 20:43

      тэнэг хүний дуугай нь сүртэй гэж…

      Хариулах
    2. Нэргүй 2019-02-08 12:10 at 12:10

      Зохиолуудыг нь уншсан хүн бол өөр шиг чинь ингэж бичихээс маш ихээр ичих байсан, бичих ч үгүй байх. Агуу зохиолчыг ингэж дүгнэх нь алдас болно шүү.

      Хариулах
  3. Нэргүй 2019-02-07 22:00 at 22:00

    Ter ivan oros fransoor urgeljilsen ugiin zohiol eh gel shigee bichej haragdaach

    Хариулах
    1. sodoo 2019-02-11 02:02 at 02:02

      ter ueiin orosuud france-aar amisgalj baisan geltei

      Хариулах
  4. Нэргүй 2019-02-08 13:47 at 13:47

    ёооо мал шаасан 7 настайдаа францаар ус цас шиг ярьдаг юм байсан юм

    Хариулах
  5. Зочин 2019-02-08 13:48 at 13:48

    Жуковский, Лермонтов, Блок, Ахматова, Некрасов, Цветаева, Есенин, Бродский нарыг Оросын шинэ үеийн шүлэг яруу найргийн шилдгүүд гэж зүй ёсоор үздэг. Пушкин бол өөрийн ээдрээт амьдрал, зөрчилт үзэл санаагаараа хаант орос, зөвлөлт нийгмийн улаан туг болсон хүн. Түүний амьдрал дахь зөрчил, тэмцэлт тал нь улаан оросын хувьсгалд барих суурь нь болж өгсөн байж магадгүй. Тийм ч учраас алдар нь урьд байгаагүйгээр мандсан хэрэг биз. Улаантнууд ухуулахдаа сайн. Манайхан ч гэсэн юу дутахав. Нацагдорж бол шинэ үеийн уран зохиол бүрэлдэхэд хамтран зүтггэлцсэн л хүн. Улаантнууд түүнийг Сүх шиг ашигласан юм. Алж аваад дараа нь улаан туг болгосон. Түүний ихэнх шүлэг, жүжиг, өгүүллэгүүдийг хамтран зүтгэгчид нь хожим төгөлдөршүүлэн гүйцээсэн юм. Улааны суртлын шаардлагаар гэх үү дээ. Түүнээс биш ганц тэр биш Наваан-Юндэн, Бодоо, Ядамсүрэн, Буяннэмэх, Аюуш, Даржаа, Сэр-Од, Ренчин, Намдаг нарын зохиолчид шинэ үеийн уран зохиолын тулгын чулууг тавилцсан. Хувьсгалт худлаа түүх, үзэл суртлын нөлөөгөөр та бид эдгээр зохиолчдын нэрийг ч муухан гадарлах хэмжээнд төөрөлдсөн юм. Өнөө цагт ч гэсэн бид будан хүдэн дотроос бүрэн гарч амжаагүй л байна. Социалист системд Дашдооров, Явуухулан, Чимэд мэтийн мастерууд байсныг хүлээн зөвшөөрч болох ч үлэмж дийлэнх нь үзэл сурталд нийцүүлэн суу авьяасаа хүлүүлж дуусчээ. Уншигчид ч гэсэн энэ цензурээс гардаггүй. Командаар уншигчид л байжээ. 90-ээд он гарч үзэл суртлын хүлээс тайлагдсан ч энэ нь богино хугацаанд шүлэг, уран зохиолд их муу зүйлийг авчирсан юм. Ямар ч хяналтгүй болмогц хэн дуртай нь тайзан дээрээс орилж хэн чанга дуугарсан нь шагнал хүртэж байв. Энд болорцом хүртсэн Малчин, Тэмээ, Сааргай, Харамчийнхан гэх мэт шүлгийг дурьдаж болох боловч энэ нь монголын уран зохиолын 80-аад оны ололтоос өчнөөн алхам ухарсан шившигт үзэгдэл болсон хэрэг. Яруу найрагчид биесээсээ илүү гарах гэж ичгүүр сонжуургүй өрсөлдөж эхлэв. Ээлжлэн болор цомын түрүү авч аварга бөхчүүд шиг өрсөлдөв. Үр дүнд нь яруу найргийн үнэ цэнэ шалан дээр ойчив. Залуу үеийнхэн ямар ч удирдлагагүй хэр нь овоо өсч байв Үүнд Ичинхорлоо, Уянга, Бавуудорж, Эрдэнэ-Очир, Галсансүх, Өлзийтөгс, Анудар тэргүүтнийг дурьдаж болно. Гэвч эдгээр залуучууд мөнөөхөн шагнал урамшуулалдаа дарагдсан бул хар чулуунуудын өмнө хүчгүйдэж байв. Гол нь уншигчдын үлэмж дийлэнх нь соц цензурээсээ гараагүйд хамаг учир оршино. Бул хар чулуунууд өөрсдийн байр суурийг хамгаалахдаа улс төрийн замнал, төрөөс дэмжлэг авах гэх мэтээр хаяагаа амжилттай манаж байв. Улс төрөөр занимаалагсад тэгсгээд дунд сургуулийн програмд уран бүтээлээ чихнэ. Өнөө үеийн 30 хүрээгүй залуусын тархинд Дашбалбар, Лхагвасүрэн, Цоодол, Хулан, Бадарч, Хасар нарын шүлэг чихээтэй нь ийм учиртай. Уран зохиол улс төрөөс ялгагдахгүй олигархжиж ирэв. Энэ байдлаас гарахад цаг хугацаа хэрэгтэй болов уу. Ядаж тэдгээр бул хар чулууд физик утгаараа үгүй болох хэрэгтэй байна. Тэднийг үхэхтэй зэрэгцээд уран бүтээл нь програмаас хасагдах хэрэгтэй. Ингэж бид хойч үеэ мунхагийн харанхуйгаас аврах нигуртай. Дашбалбарын зэрэмдэг мөрт, Бадарчийн хоосон бялдуучлал, Цоодолын гэмгүй бөгөөд хүнд өгөх юмгүй популизм, Хулангийн шовинизм, Лхагвасүрэнгийн хар бараан утга уянгаас бид залуу үеийнхээ тархи оюуныг чөлөөлж өгөх ёстой. Бид үүний оронд гэгээ гэрэлтэй, өөдрөг тэмүүлэлтэй, амьдрал дээр буусан, хүмүүний сэтгэлийг дэвшилд дуудсан билэг оюуны бүтээлээр ирээдүй хойчоо тэтгэх шаардлагатай. Гэх мэтчилэнгээр монголын орчин үеийн уран зохиол, урлагт хийх зүйл зөндөө байна.

    Хариулах
    1. хувийн бодол 2019-02-10 22:38 at 22:38

      жирийн уншигч миний хувьд соц үеийн зохиолчдоос хамгийн мундаг зохиолч нь бол Д.Намдаг гуайг хэлнэ.

      Хариулах
    2. Нэргүй 2019-02-11 02:05 at 02:05

      zoboo zob

      Хариулах
  6. Зочин 2019-02-08 14:06 at 14:06

    Хүний сэтгэхүйг хүн шүүж чадах юм уу даа.

    Хариулах
  7. уншигч 2019-02-08 21:26 at 21:26

    орос ялначуудын хуйвалдааны онолын захилгаар бичжээ

    Хариулах
  8. хахах 2019-02-09 11:09 at 11:09

    зүгээр л таамаглал төдий, францчууд өөрсдөө сайхан няцаалт өгөх байх, Пушкин авъяастай байлаа гээд, франц хэлийг гаргууд мэддэг байсан ч гэсэн, францын амьдралыг тэгж гүн гүнзгий мэдэж тийм олон зохиол бичнэ гэдэг нь юу л бол доо

    Хариулах
  9. Нэргүй 2019-02-09 13:07 at 13:07

    Orosuudiin hiirhehiif aliig ter geh ve. Iimerhuu yum orosiin siteuud shar hevleleer duuren. Ii. Orchuulah yumaa oljdee.

    Хариулах
  10. Ded 2019-02-09 14:02 at 14:02

    1820 -1836 onii hoorond Pushkin 2 ulsad eeljlen ichij 2 hunii durd toglon 16 jil amidarna gedeg unemshilgui baina.

    Хариулах
  11. Нэргүй 2019-02-11 12:32 at 12:32

    ЕРЭЭД ОНЫ ЗОХИОЛЧДООС ГҮРЖ.НЯМДОРЖ АРГАГҮЙ Л ЯЛГАРДАГ ЮМ ДАА.

    Хариулах
  12. УНШИГЧ 2019-02-11 12:33 at 12:33

    ЕРЭЭД ОНЫ ЗОХИОЛЧДООС ГҮРЖ.НЯМДОРЖ АРГАГҮЙ Л ЯЛГАРДАГ ЮМ ДАА.

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн