УЛСАА АВРАХ АРД ТҮМНИЙ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА А.ЭРДЭНЭБАЯР
Хөвсгөлийн хөвч тайгаас Өмнийн их говийг өртөөлөн, Алтайн өндөр уулсаас Мэнэнгийн шар тал хүртэл Уудам Монгол нутагт минь урин хавар морилон ирлээ.Цагаан сар бол Монголчууд бидний удам судар, ураг төрлөө мэдэлцэх, эв эеийг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, тусгаар тогтнолын дархлаа болсон үндэстний өв соёлоо өвлүүлэх, уламжлалт сайхан баяр юм
.Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн уудам сайхан нутгийнхаа өнцөг булан бүрт суугаа эх оронч Монголчууд аа, Бидний өмнө эх орон, газар нутаг, тусгаар тогтнолоо хадгалан үлдэх нэн чухал, хариуцлагатай цаг үе тулгараад байгаа тул Монгол хүн та нам эвсэл, үзэл бодол үл харгалзан эх орон, ирээдүй үр хүүхэд, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө, Оюу толгой, Таван толгойг ард түмний мэдэлд авах, бидний газар нутгийг хэсэг бүлэг нөхөд ашгийн төлөө худалдахыг таслан зогсоох, хууль, шудрага ёсыг тогтоохын төлөө, улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзаж, нам дамжсан олигархи луйварчдыг төрөөс зайлуулах хариуцлагатай цаг үеийг өнгөрч буй жилд эхлүүлсэн билээ.
Монгол Улсын аюулгүй байдал, хил хязгаар, газар нутгийн бүрэн бүтэн байдал, иргэдийн эрх, эрх чөлөөнд ноцтой аюул, занал учруулаад зогсохгүй, баялгийн тэгш бус хуваарилалтыг бий болгож, нийгмийн шударга ёс, хариуцлагын тогтолцоог алдагдуулан үндэсний эв нэгдлийг сарниулан бусниулж буй Улс төрд бугшсан бузар бүхний эсрэг тэмцэж, Чингисийн төрийн гал голомтыг самарч буй МАН-АН-гийн олигархи бүлэглэлтэй хариуцлага тооцож шударга ёсыг тогтоохын төлөө мөнгөний сонгуулиас татгалзаж эх оронч, харицлагатай, сонголтой сонгууль хийх цаг үе тун удахгүй ирэх билээ.
Тиймээс эх оронч ард түмэн та бүхнийг хамтдаа эхлүүлж чадсан, эв нэгдлийн халуун жагсаал, цуглааныг дахин улс орон даяар хийж, Ирж буй гахай жилдээ эх орноо олигархи бүлэглэлээс салган авах их аянд хамтран зүтгэхийг энэ дашрамд дуулгая аа.
“Шороон гахай” жилдээ Төр улсаараа элбэг дэлбэг, Түмэн олноороо тэнүүн жаргалтай өөдлөн дэвжиж, амьдрахын ерөөл өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй