МАН-ын бүлэг нэр дэвшигчдийг дэмжлээ
2019-02-02 14:33

Зам тээврийн хөгжлийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын суудалд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг нарыг сонгохоор өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрлэж, өнөөдөр МАН-ын бүлэгт танилцуулсан. Мөн эрх баригч намаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг нэрийг дэвшүүлээд буй.
Тэдний асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2019.02.02) хуралдаж нэр дэвшигчдийг дэмжсэн тул одоо холбогдох байнгын хороодоор хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулан шийдвэрлэх юм.