09:00 цагт: Хавдар судлалын үндэсний төвд “Би хавдрын эсрэг үйлсийг дэмжигч. Би энэ үйлст нэгдсэн” уриа бүхий Хавдрын эсрэг Дэлхийн өдрийг угтсан арга хэмжээ болно.

10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10:30 цагт: “СЭТГЭЛИЙН МЯНГАН ҮЙЛС” Төрийн бус байгууллага нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “СЭТГЭЛИЙН 1000 ДОНОР-4” аяныг зохион байгуулна.

10:30 цагт: НЗДТГ-ын “А” зааланд Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно.

11:00 цагт: Монголын Үндэсний Музейн үзэсгэлэнгийн танхимд “Монголчуудын уламжлалт тоглоом наадгай” тусгай үзэсгэлэнгийн нээлт болно.

11:30 цагт: Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн шинэ гэрээнд хамтран ажиллах талаар гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.

12:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад улс төрийн хүчнүүдийн удирдлагууд хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Бөхийн өргөөнд Хавдрын эсрэг үндэсний төвийн нэрэмжит Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно.

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жил, Маршал Х.Чойбалсаны мэндэлсний 124 жилийн ойн хүрээнд: 10:00 цагт: Тусгаар тогтнолын ордонд Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт болно.

10:15 цагт: Тусгаар тогтнолын ордон Их Жанжин Д.Сүхбаатарын зээнцэр З.Хайдар, судлаач О.Баатар нарын чөлөөт уулзалт, ярилцлага болно.

10:20 цагт: Тусгаар тогтнолын ордон МАН-д шинээр элсэж буй иргэдэд үнэмлэх гардуулах ёслол болно.

11:30 цагт: Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэр өргөн ёслол болно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн