Испани улсад дундад зууны үед буюу 1513-1733 онд баригдсан Гэгээн Иеронимийн сүмийн хананы уран барималд ХХ зууны сансрын нисэгчтэй адилхан харагдах баримал байдаг аж.
Өнгөрсөн зуунд сансарт нисч байсан сансрын нисэгчдийн өмсгөлийг яг адилхан барьсан төдийгүй гутлын улны зураас нь хүртэл таарч байгаа нь судлаачдын сонирхлыг татдаг. Тухайн үед сансрын нисэгчийн талаар ямар нэгэн ойлголттой байсан юм болов уу.
Түүнээс гадна 3500 жилийн өмнө баригдсан Египетийн Сети фараоны бариулсан бунханд танк, усанд шумбагч хөлөг, нисдэг тэрэгтэй адил дүрсүүдийг зурсан байдаг. Мөн Камбожийн нэгэн сүмд үлэг гүрвэлийг дүрсэлсэн гээд сонин баримтууд олддог аж.