АНУ-ын Бэйлорын коллежийн эрдэмтэд судалгаа хийсний эцэст материаллаг эд баялаг баяр баясгалан авч ирдэггүй гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Хүмүүс хүсч байсан эд хөрөнгөтэй болсны дараа баяр хөөрийг мэдрэх биш гуниг гутралд автдаг гэнэ.
Тэд дахиад илүү ихийг хүсч, байгаа зүйлээ голох сэтгэл төрдөг байна. Харин талархах сэтгэл нь хүнд эерэг сэтгэл хөдлөл авч ирдэг ажээ. Хүн байгалийн амьтан учраас бусдад туслахдаа өөрөө баярладаг юм байна.