Энэ хэрэг 2012 онд гарсан байна. АНУ-ын Миннесота мужийн Минневаска хотын сургуулийн сурагч Райли Стрэттон охин сургуулийн захиргааг шүүхэд өгч, 70 мянган ам.доллар авчээ. Райли Стрэттон 2012 онд Facebook хуудастаа нэгэн багшийн туслах эмэгтэйгээ таагүй харьцаатай гэдгээ бичжээ. Энэ талаар мэдсэн сургуулийн захиргаа охиноос нууц үгийг асууж, хувийн хуудас руу нэвтэрсэн гэнэ.
Уг нь сургуулийн захиргаа эцэг эхийнх нь зөвшөөрөлтэйгээр сурагчдын Facebook хуудаст ордог юм байна. Тиймээс Америкийн хүний эрхийг хамгаалах холбоо Райли Стрэттоны нэрийн өмнөөс шүүхэд хандаж, охин өөрийн мэдрэмжийг бичсэнээс өөр аюултай зүйл бичээгүй учир нөхөн төлбөр нэхэмжилжээ. Сургууль нийтийн сүлжээнд сурагчдын бичсэн гомдлын төлөө шийтгэх эрхгүй гээд нөхөн төлбөр төлүүлсэн аж.