МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын дараагийн даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж байна. Хурлын үеэр УИХ-ын даргад Ц.Нямдорж, Д.Оюунхорол нар өөрсдийнхөө нэрийг дэвшүүлсэн бол ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг Ерөнхий сайд санал болгосон байна.
МАН-ын Удирдах зөвлөл ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх эсэхийг хэлэлцэж байгаа аж. Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг дараа нь УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэнэ.