Нийслэлийн нутаг дэвсгэр дэх газрын үнэлгээний бүсийг шинэчлэн баталлаа. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийг 16 бүст, Налайх дүүргийг 12 бүст, Багануур дүүргийг есөн бүст, Багахангай дүүргийг хоёр бүстэй байхаар тогтоосон. Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар О,1-1,О хувь” гэж заасан тул 1 м2 газрын төлбөрийн дээд үнийг 1408 төгрөг, доод үнийг дөрвөн төгрөг боллоо.
Газрын үнэлгээний бүсийг шинэчлэх ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас “Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох, итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоолын төсөл”-ийг бэлтгэн дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьснаар найман дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянагдан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэн Төрийн мэдээлэлийн эмхтгэлд хэвлэгдэж, www.legalinfo.mn эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршжээ.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн Газрын албанаас газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, бүсийн хил хязгаарыг батлан гаргасны дагуу газар эзэмшигч, ашиглагч нийт 21000 орчим иргэн, хуулийн этгээдийн гэрээг шинэчлэх ажлыг эхлүүлжээ.