Хүн амины хэрэгт сэжиглэгдэж байсан Оросын парламентын гишүүн Рауф Арашуковыг өчигдөр (2019.01.30) Тагнуулын алба Москва дахь Төрийн ДУМ-ын хуралдаан дээрээс баривчилжээ. Баривчилгаа явуулахын өмнө Холбооны Зөвлөлийн нэгдсэн хуралдааны танхимын орох, гарах гарцыг хамгаалалтад авч, хэвлэл мэдээллийг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авсан байна.

Баривчилгаа явагдахын өмнө ОХУ-ын Ерөнхий прокурор ДУМ-ын танхимд Эрүүгийн хуулийн өөрчлөлт, Оросын дархлаа сулрах аюултай байгаа гэх мэт гэмт хэргийн нөхцөл байдалтай мэдээллийг хийж байсан бөгөөд баривчилгааны үеэр одоо 32 настай Арашуков чуулганы танхимаас зугтахыг завдсан ДУМ-ын дарга суудалдаа суухыг тушаасан гэж гэрчүүд мэдээлжээ.

Умард Кавказын бүс нутгаас сонгогдсон Рауф Арашуковыг баривчилж байх яг энэ цаг мөчид Санкт Петрбург хотоос Арашуковын эцэг, хийн бизнесийн магнат Раул Арашуковыг $450 саяын өмч хөрөнгө шамшигдуулсан хэрэгт сэжиглэн баривчилжээ.

ДУМ-ын гишүүнийг хоёр ч аллага, авлига, сүрдүүлгийн зэрэг хэд хэдэн гэмт хэрэгт сэжиглэж байгаа гэнэ. Энэ онд Оросын олон нийтийн хөдөлгөөний тэргүүн Аслана Жуков амь үрэгдсэн. Гуравдугаар сарын 14-нд тэр амь насаа алдсан бөгөөд аллага үйлдсэн гурван гүйцэтгэгч өгсөн мэдүүлэгтээ эхлээд түүнийг алах гээгүй. Зөвхөн айлган сүрдүүлэх гэж байсан. Гэвч тэр өөрөө айсандаа халаасан дахь буугаа дарсан гэх мэт мэдүүлгийг өгч байжээ.

2018 онд энэ хэргийг дахин сөхөгдөхөд аллагын хоёр сэжигтэн Рауф Арашуковыг буруутган мэдүүлэг өгчээ. Хуулийнхан  хэргийг зэвсгийн хууль бус наймаатай холбоотой гэж үзэж байгаа юм байна. Мөн гэрчүүд Рауф Арашуковыг АНЭУ-д оршин суух эрхтэй. Төрийн ДУМ-д сонгогдохын тулд үүнийгээ нууцалсан гэж мэдүүлжээ.

Баривчлагдсан ДУМ-ын гишүүнийг байцаахад тэр орос хэл мэдэхгүй гэж хэлээд орчуулагч шаардаж тэнд байсан хүмүүсийг гайхшруулсан байна.

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Зэвсгийн наймаа, аллагын хэрэгт сэжиглэгдсэн Оросын Төрийн ДУМ-ын гишүүн баривчлагджээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн