2006 оноос 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд 600 төгрөгт багтаасан үдийн цайг өгч эхэлсэн. Харин энэ хуулийг баталж хэрэгжүүлэхдээ үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. УИХ-ын нэр бүхий долоон гишүүн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байгаа. Энэхүү хуулийн төслийг намрын чуулганы хугацаанд баталж ирэх хичээлийн шинэ жилийн нээлт буюу есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан юм. Гэвч ажлын хэсгийн шийдвэрээр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Уг хуулийн төслийн агуулга нь ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг үдийн хоол болгох явдал юм.
Тодруулбал, 2020-2021 онд дунд ангийн сурагчдыг, 2021-2022 онд ахлах ангийн сурагчдыг, 2022-2023 оны хичээлийн жилээс эхлээд 1-12 ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулахаар төлөвлөжээ.