2019-01-30 13:531min02

НӨАТ-ын 120 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголтын 808 мянган иргэн авна

HURELBAATAR

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэрээ маргаашаас 808 мянган хүнд 120 гаруй тэрбумын НӨАТ-ын буцаан олголтыг олгоно гэж мэдэгдэв. Буцаан олголт пүрэв, баасан гарагуудад иргэдийн дансанд шууд шилжигдэн орох юм байна. Буцаан олголтын хоёр хувь хэвээр байна гэв. 

НӨАТ-ын буцаан олголтын системд хамрагдалт 40-өөд хувиар нэмэгдсэн. Одоо байгаа системээ сайжруулж, хамрагдалтаа нэмэгдүүлсний дараа буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх талаар ярьж болно.