Энэ долоо хоногийн бямба гаригийг ажлын өдөрт шилжүүлсэн ч тэгш сондгой буюу дугаарын хязгаарлалт үйлчлэх юм байна. Учир нь Нийслэлийн засаг даргын захирамжид нэгдүгээр сарын 26,27, хоёрдугаар сарын 2,3-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ хэмээн заажээ. Харин ирэх баасан гараг буюу хоёрдугаар сарын 8-ны өдөр амралтын өдөр болгосон тул дугаарын хязгаарлалт мөрдөгдөхгүй аж.