Хот хоорондын замд хууль бусаар тээвэрлэлт хийдэг 450-500 тээврийн хэрэгсэл байна. Орон нутгийн замд жилд дунджаар 500 гаруй хүн амь насаа алдаж байгаа тоо судалгаа бий. Эдгээрийн 80 орчим хувь нь хууль бус тээвэрлэлтээс болж амь насаа алдаж байна.
Гэвч холбогдох албаныхнаас явуулж буй хяналт шалгалтыг хувиараа буюу хууль бус тээвэрлэгчид эсэргүүцэж буй гэнэ.
Иймд ард иргэд өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, нийтийн зорчигч тээврийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, буруу талдаа хүрдтэй, мэргэшсэн жолоочгүй, ээлжийн жолооч байхгүй, хурд хэтрүүлдэг, тээврийн хэрэгслийн насжилт дууссан, тодорхой маршрутгүй тээврийн хэрэгслүүдээр зорчиж амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.