АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосыг худал мэдээллээр төөрөгдүүлжээ. Хойд Солонгос ээлжит цөмийн пуужингийн туршилт хийсний хариу болгон Австрали руу хөвж явсан байлдааны хөлөг онгоцуудад чиглэлээ өөрчлөн Солонгосын хойг руу хөвөх тушаал өгсөн гэж АНУ дөрөвдүгээр сарын 9-нд мэдээлсэн юм. Үүний хариуд Хойд Солонгос хариу цохилт хийхэд бэлэн хэмээн тэр дор мэдэгдэл хийсэн билээ.
Байлдааны хөлөг онгоцууд Солонгосын хойг руу очих тушаал авсан мэдээ дэлхий нийтийг түгшүүрийн байдалд аваачсан юм. Тэгвэл Америкийн тэнгисийн цэргийн “Карл Винсон” онгоцоор толгойлуулсан цохилт өгөх хүчин Австралийн ойролцоо байгаа гэж тус улсын Номхон далайн командлал мэдээллээ.