-Матрын бие организм бараг 40 сая жилийн турш хувьсан өөрчлөгдөөгүй-
Тэртээ Цэрдийн галавын үед яагаад ганцхан хүчин зүйлээс болоод дэлхийн бүх амьд бие устсан юм бол. Энэ бүхний учир шалтгаан ердөө солирын бороо, галт уулын халуун лав юм гэж үү. Палеонтологич Кирил Еськов хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн үхлийн нарийн шалтгааныг олж тогтоохыг хүсчээ.
Ихэнх бодгаль устан алга болохдоо тухайн эрин зууныхаа хамгийн аюултай хүчин зүйлд нэрвэгдэж үгүй болдог. Тэр үед болж өнгөрсөн асар их гамшгийг бид нүдээр үзээгүйгээс хойш зөвхөн таамаг дэвшүүлж, олдвор, ул мөрийн баримтад тулгуурлан дүн шинжилгээ хийдэг нь судлаачдын гол гарц юм.
Юутай ч эх дэлхийд маань хэдэн зууны турш оршин тогтнож байсан үлэг гүрвэлийн нэгэн аймаг устан алга болохдоо сансар огторгуйгаас айлчилсан хэдэн зуун солирын бороонд цохиулан зэрлэгээр хөнөөгдсөн гэдгийг бид мэднэ. Гэхдээ тэд бүхэлдээ үхээгүй ч байж болно. Энэ л Кирил Еськовын барьж авах гол сэжүүр юм.
“Тэдгээр үйл явдлыг “Аймшигт түүх” хэмээн хүн төрөлхтөн нэрлэж, түүндээ итгэсэн байдаг. Бүх шинжлэх ухааны судалгаанууд зөвхөн солирын бороо орохоос эхлэн үлэг гүрвэлийн үхлийн шалтгааныг хайдаг юм. Хэвлэл мэдээлэл хүртэл хүмүүст олон жилийн турш ийм л өнцгөөс тайлбарлаж байсан шүү дээ. Улмаар үлэг гүрвэлүүдийн мөхлийг найруулагч, уран бүтээлчид улам лавшруулж солирын бороонд сүйтгэгдэн үхсэн зэргээр бүтээл туурвидаг.
Гэхдээ эдгээр таамаг 100 хувь баталгаатай гэвэл эргэлзээтэй. Жишээ нь, Европ, Ази тивд хэдэн мянган солирын бороо унаж байхад бөмбөрцгийн нөгөө талд буюу Латин Америкт энгийн л зуны улирал болж байлаа. Тэнд үлэг гүрвэлүүд хэдэн саяараа амьдарч байсан. Юрын галав бөмбөрцгийг бүхэлд нь нөмрөөгүй юм” хэмээн ОХУ-ын Борисякийн Шинжлэх ухааны их сургуулийн палеонтологич Кирил Еськов тэмдэглэжээ.
Тэрбээр энэ талаар үргэлжлүүлэн ярихдаа “Хэрэв 65 сая жилийн өмнө Триназаурус зэрэг үлэмж биет үлэг гүрвэлүүд ор мөргүй устан алга болсон юм бол тэмээ хаанаас үүссэн байж таарах вэ. Бүх үлэг гүрвэл үхээгүй гэдгийг одоо хэр нь амьдарсаар байгаа матар гэрчилнэ. Матрын бие организм бараг 40 сая жилийн турш хувьсан өөрчлөгдөөгүй” гэсэн байна.
“Cretaceous-Paleogene” буюу хүн төрөлхтний нэрлэж заншсанаар Цэрдийн галавын үе бол одоогоос 65 сая жилийн өмнөх манай гараг. Юуны өмнө Цэрдийн галавын үед устаж алга болсон амьтдын дараа нэлээд хэдэн зүйлийн динозавр эх дэлхийдээ эсэн мэнд үлджээ. Галав юүлдгээрээ юүлж, зарим нэр төрлийн амьтад устжээ. Үүний дараа бөмбөрцөг дээр галт уулсын асар их аюул занал болжээ.
Энэ галавын дараа л үлэг гүрвэлүүд үлэмж багассан юм. Учир нь галт уулын халуун лав өвсөн тэжээлт үлэг гүрвэлүүдийн амьдралыг бүр мөсөн утсгаж, цөөн тооны махчид л үлдэж хоцорсон байна. Тэд Төв Азийн ихэнх нутгаар амьдарсаар яваад, байгалийн жам ёсоор буюу хүчтэй нь хүчгүйгээ барьж идсээр зарим чухал үлэг гүрвэлийн овог тэр чигтээ алга болжээ. Түүнчлэн дэлхий дээр явагдсан мөстлөгийн үе үлдэж хоцорсон үлэг гүрвэлүүдийг эрчимтэй багасгасан.
Энэ л үеэс хойш үлэмж биетнүүдийн эрин үе дуусч, хэвлээр явагч, сүүн тэжээлт, сээр нуруутан зэрэг одоогийн амьтдын өвөг эцэг эх дэлхийд үзэгдэх болжээ. Үлэг гүрвэлүүд дэлхийн бүх газар нутгаар тархсаар байгаад, хоёр галавын дараачаас зөвхөн Төв Ази, Европ, Америкийн төв бүсээр үзэгдэх болж, улмаар Азид цөөн тоогоор амьдарч байгаад эцэстээ Юрын галавын үед ор сураггүй устсан байна. Тэднээс тэсч үлдсэн зарим үлэг гүрвэлүүд өнөө цагт хувьсан өөрчлөгдсөөр матар, хирс, заан, тэмээ зэрэг үе удам дамжин эволюцын шинжээ хадгалан үлдэж чадсан юм.
Эцсийн дүнд хэлэхэд, үлэг гүрвэлүүд одоо хэр нь амьдарсаар буй бөгөөд тэдний бие организм, араатны ёс зүйн хэм хэмжээ өөрчлөгдсөнөөс биш 65 сая жилийн өмнөх гениэ хадгалсаар буй ажээ.
Эх сурвалж:“Правда”. Антон Евсив.
“Үлэг гүрвэлүүд амьд” нийтлэлээс…