АНУ-ын нэг эмнэлэг ажилтнаа эхнэрийнх нь хараас болж халжээ. Халагдсан эмчийг доктор Лупардус гэх бөгөөд эхнэр нь түүнийг ажил дээрээ эмэгтэй дадлагажигч, сувилагчтай хамт ажиллахыг хориглож хэрүүл уруул хийдэг байсан гэнэ. Улмаар эхнэр нь энэ тухайгаа эмнэлгийн захиргаанд бичиж, эмнэлгийн захиргаа эмчийг эмэгтэй сувилагчтай хамт ажиллахгүй байх боломжгүй гээд халж орхижээ.
Хартай эхнэр, эмч нөхрөө ажлаас нь халуулжээ Хамгийн гол нь энэ тухайгаа захиргааныхаа үүдэнд зарлал маягаар бичиж тавьсан нь олон нийтийн дунд шуугиан тарьсан байна. Лупардус эмчээр эмчлүүлдэг Сьюзан Витселл гэгч эмэгтэй эмчтэйгээ уулзахаар эмнэлэгт очоод захиргааны үүдэнд тавьсан зарыг олж харсан байна. Улмаар твиттер хуудсандаа энэ талаар бичиж, зургийг нь нийтэлснээр олон нийтийн дунд шуугиан тарьжээ. Сьюзан Витселл удирдлагуудын шийдвэр гаргасан шалтгааныг шүүмжилж, “Энэ бол миний харж байсан хамгийн мэргэжлийн бус хандлага байсан” гэж бичжээ.
Eagle.mn
3 comments
har aa gej
ЖАРГАХ ЦАГ ИРЛЭЭ ДЭЭ. ЖАРГАЛТАЙ САЙХАН АМЬДРАЛЫН ӨМНӨ ТҮРҮҮЛЖ ТА ШАНАЛАХ ХЭРЭГГҮЙ
teneg huuhen be