Өнөөгийн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ам нээвэл “цалин, тэтгэвэр нэм”гэх хоёр үгтэй, ажил нь гэвэл “мэдэгдэж байна, шаардаж байна” л гэх, 370-р тогтоол удахгүй хэрэгжинэ гэж 1460 хоног тангад ном шиг давтаж, ихдээ л даржинхан жагсаал зохиох. Ам нээснээр сүүлийн 4 жил олигтой нэмэгддэггүй цалин, тэтгэвэр, жагсаж уриалснаар бүтсэн нь юу вэ?
Зарим жагссан, тэмцсэн олон нийт нь МҮЭХ бидний хүчийг сулрууллаа, шийдэх асуудлыг үнэгүйдүүллээ гэж гомдоллох.. баримт гэвэл багш нарын цалингаа нэмүүлэх түр хорооныхон гайгүй “түжигнэж” явтал замаас нь салбарын ҮЭ-ийн холбоо оролцоод саармагжуулсан мэдээ тархаж, ТББ гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ нэрийдлээр хаалтын гэрээ байгуулж засгийн газраас ихээхэн хэмжээний мөнгөөр “угжуулдаг” сурагтай . Энэчлэн олон эзэн, зохиогчтой үр дүн муутайхан “тэмцэл” наад захаасаа. Нийтлэг ойлголт иймэрхүү л дүртэй.
Ойрмогхон МҮЭХ-ноос нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн нь буруу гэж дуу нь “чангарах” болов.Хуульд шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх өөрчлөлт ороод, хэрэгжээд жил гаруй болжээ. МҮЭХ гэнэт сэрэв үү? юу болов? хачирхалтай л юм. Нийгмийн даатгалын гаж тогтолцооны уршиг “насны хишиг” хүртэх өвгөд, эмгэд банкны үүдэнд “дажин”-д нэрвэгдэж, муурч унаж байгааг хараад МҮЭХ гэнэт ухаан орсон байхаа.
Хуулиар нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд МҮЭХ-ны 3 төлөөлөгч байнга ажиллассаар ирсэн. Арваад жилийн өмнө нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулахад ч, өнгөрсөн онд шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд ч тэд дуугарч байсан нь сонсогдоогүй. 2008 оны хавьд засгийн газар нийгмийн даатгалын санд 240 шахам тэр бум төгрөгийн өртэй байсанаа төлж дууссан болов уу? Өдгөө МҮЭХ өөрөө нийгмийн даатгалын шимтгэлийн 100 шахам сая төгрөгийн өртэй гэнэ, ийм үлгэргүй байж болох уу?
Даатгал, даатгуулагчид, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөх, буурах, хүн амын өсөлт, ажиллах хүчний магадлал ямар болох талаар МҮЭХ мэдлэг, мэдээлэлтэй л байсан, үгүй гэвэл Үндэсний зөвлөл тэднээс нуусан болж таарч байна уу? эсвэл оролцооны эрхийг нь боогдуулсан, хасчихсан юм болов уу? үгүйл байлтай.
Хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэхэд МҮЭХ шиг байгууллага бүү хэл иргэн ч оролцож санал хүсэлтээ хэлэх эрх, хуулийн боломж хангалттай. Цахим орчин, цаас бичиг, жагсаал цуглаан, ажил хаялт хүртэл зохион байгуулж дэвшүүлсэн асуудлаа үр дүнд хүргэх боломж, арга, хэрэгслүүд МҮЭХ-д нээлттэйгээр барахгүй, хуульчилсан. Асуудлыг шийдээд, хэрэгжээд өнгөрсөн хойно дэмий хөөргөдөх нь МҮЭХ-ны үйл ажиллагааны арга барил биш байлтай. Оролцоогоо идэвхжүүлмээр л байна даа.
МҮЭХ унтаж, зүүдлэж, уймараа эмгэн лугаа гэнэт халагладагт нэг л учир байна даа. “Зуд ирвэл хуц ухнанд” гэх эртний үг бий, мал өссөн гавъяаг намууд, хуцна ухна булаацалддаг тухай онигоо ч гарсан. Ийн зүйрлэж МҮЭХ-ны удирдлагуудыг түншээд үзвэл…
Холбооныхоо удирдлагад 10-30 гаруй жил ажилласан Г.Адъяа, Х.Амгаланбаатар, С.Эрдэнэбат нарын дээдудирдлагатай ажээ. Аймаг, салбарын ҮЭ-ийн холбоодын дарга нарын тэн хагас нь 15-аас дээш жил, бүр 30 гаруй жил сонгогдож ажилласан 10 шахам дунд шатны дарга байна. Мөн ланжгар туршлагаа. Яалтай билээ. Арга барахдаа нүүр номын нэгэн бичлэгийг дайлаа
Facebook: bayarmandakh: Сингапурт нийгмийн даатгалын газар гэж нүсэр аппарат ажилдаггүй. Ажилд оронгуутаа иргэн бүр тэтгэвэрийн нэгдсэн санд нэгдэж банк хэлбэрээр байгуулагдсан тус санд мөнгөөбайршуулна .Ажил олгогч тухайн ажилтны төлөх мөнгөний тодорхой хэсгийг бас санд төлнө.Санд хуримтлуулж байгаа мөнгөнөөсөө хүү тооцуулж,мөнгөө өсгөхөөс гадна тэтгэвэрын наснаас өмнө хуримтлалаа байр авах, эмчлүүлэх, хүүхдээ сургахад ашиглаж байгаад тэтгэвэрт гарахаараа өөрөө шууд дансаа эзэмших эрх нь нээгддэг. Нэг өдөр ч насаараа хуримтлуулсан мөнгөө бүтнээр нь авч болно.Энэ сан нийгмийг бүхлээр нь өөрчилсөн байна. Иргэд хуримтлалтай болж, ажилгүй хүн бараг үгүй болж, өөрийн орон сууцтай, ирээдүйд яанаа гэх айдасгүй, улс төр тогтворжиж, тасралтгүй хөгжих суурь болдог байна. НДГ гэж олон зуун хүн ажиллаж, иргэдийн насаараа төлсөн шимтгэлийг шимэгчид устана.
МҮЭ- ийн гишүүн, МҮЭ-ийн холбооны ерөнхий нягтлан бодогч асан.Б. Гэрэлмаа