Хууль бусаар цоохор ирвэс тээвэрлэж байсан хоёр иргэнийг үйлдэл дээр нь барьжээ

2019-01-28 10:041min0
irwes

Энэ сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоогоор хууль бусаар Цоохор ирвэсийг тээвэрлэн гаргах гэж байсныг Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид үйлдэл дээл нь барьсан байна.

Дэлхийд нэн ховор амьтаны жагсаалтад орсон тус цоохор ирвэсийг “Приус 30” маркийн авто машинаар тээвэрлэж явсан иргэн И, Х нарт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэл нээн шалгагдаж байна. Шалгалтын явцад дээрх этгээдүүд нь өмнө нь энэ төрлийн хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх болон холбогдох бүх төрлийн зөрчлүүдийг нь шалгаж, хариуцлага ногдуулах аж. “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд бүх товчоо, хилийн боомтууд дээр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй