Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдийн замын хөдөлгөөний ачааллыг багасгах ажлын хүрээнд дараах зохицуулалтыг хийсэн байна.

Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 26, 27, 02 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Нарантуул олон улсын худалдааны төв рүү Дэнжийн 1000, Баянхошуу, Нарангийн гол, Орбит, Сэлбэ амралт, ХМК, Чингэлтэй, Шархад, Нисэх болон Яармагаас 10:00, 12:30, 15:00 цагуудад тогтмол нийтийн тээврийн автобус үйлчлэхээр болсон байна.

Иймд Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс иргэдийг Нийтийн тээврийн үйлчилгээг сонгон үйлчлүүлэхийг уриаллаа.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн