Дэлхийд

Хятад Улс: Майкрософтын хайлтын системийг хориглолоо

АНУ-ын Microsoft компанийн Bing хайлтын систем рүү өчигдрөөс (2019.01.23) эхлэн Хятадаас хандах боломжгүй болсон байна. cn.bing.com руу Хятадаас хандахад алдаа заах болжээ. Ингэснээр жил гаруйн хугацааны дотор Microsoft хятадын зах зээлээс хоёр дахиа шахагдан гарлаа. Үүний өмнө 2017 онд Skype үйлчилгээний аппликейшнийг хятадын iOS, Android дэлгүүрээс хассан юм.

Хэвлэлд мэдээлснээр тус улсын Засгийн газар харилцаа холбооны China Unicom компанид Bing системийн хандалтыг хаах тушаал өгсөн аж. Энэ систем нь Хятадад хэрэглэгдэж байсан гадаадын томоохон интернэт хайлтын системийн сүүлчийнх нь байжээ.

Google-ийг ч мөн 2010 оноос хойш хаагаад байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close