Монгол түмний уламжлалт баяр цагаан сар айсуй. Баярын өдрүүдээр Нийслэлийн томоохон худалдааны төв, хүнс, барааны захууд олны хөлд дарагджээ. Updown.mn сайтын сурвалжлах баг хүнс бараа бүтээгдэхүүн болон гарын бэлгийн үнэ ханшийг судлахаар хот, хөдөөгийн иргэдийн дийлэнх нь зорьж очдог, үйлчлүүлдэг “Нарантуул” худалдааны төв болон Эрх чөлөөний талбайд нээгдсэн цагаан идээний үзэсгэлэн худалдааны цэг дээр ажиллаа.
Шатахуун, долларын ханштай зэрэгцэн юмны үнэ өссөн, цалин тэтгэвэр бага хэмжээнд нэмэгдсэн ч иргэд өөрсдийн боломжийн хэмжээнд тааруулан Цагаан сардаа бэлтгэж байна.
Тус худалдааны төвийн хүнсний тасагт цагаан идээ хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүний нэг болжээ. Хамгийн их гүйлгээтэй байгаа нь хорхой ааруул байна. Үнийн хувьд 12-13 мянган төгрөг. Хэвлэсэн ааруул 14-15 мянган төгрөг. Энд цагаан идээ үзэсгэлэн худалдаанд борлуулагдаж байгаа үнээс харьцангуй хямд байна. Учир нь худалдааны төвийн түрээс хямд, наймаачид нь тогтвортой байдагтай холбоотой аж.
Түрээслэгчид сард 300 мянган төгрөгийн түрээс төлдөг байна. Харин үзэсгэлэн, яармаг худалдаанд цагаан идээ борлуулж байгаа иргэд өдрийн 30 мянган төгрөгийн түрээс төлж байгаа аж. Энд хорхой ааруулыг 12 мянган төгрөгөөр бөөндөж аваад 18 мянган төгрөгөөр зарах үе ч бий гэж наймаачид ярьж байна.
Тавгийн идээ хэвийн боов, чихэр жимсний үнэ ханш
Хэвийн боов
Гандангийн шар тост нэг ширхэг нь 2500 төгрөг
9 ширхэг нь 19.800 төгрөг
15 ширхэг нь 37.500 төгрөг
25 ширхэг нь 62.500 төгрөг
30 ширхэг нь 75.000 төгрөг
Саран еэвэн 1300 төгрөг
Тэнгэрийн хишиг хэвийн боов нэг ширхэг нь 2500 төгрөг
Чихрийн хувьд дийлэнх нь орос чихэр байсан бөгөөд үнэ ханш нь 5000-25000 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна. Түүнчлэн цэвэр аарцаар хийсэн ааруул 25 мянган төгрөгөөр худалдаалж байна. Харин гурил хольсон ааруул 12-18.000 мянган төгрөгийн үнэ ханштай байна.
Ялалтын талбайд гарсан цагаан идээний үзэсгэлэн худалдааны үнэ ханш:
• Энгийн чихэртэй ааруул 12.000-18.000 төгрөг
• Хорхой ааруул 12.000-16.000 төгрөг
• Сүүн ааруул 20.000-25.000 төгрөг
• Чихэргүй ааруул 20.000 төгрөг
• Дээжийн ааруул 170.000-200.000 төгрөг
• Тогооны өрөм 2500-15.000 төгрөг
• Ээзгий 12.000 төгрөг
• Шар тос 5000-15.000 төгрөг
• Тос 15.000 төгрөг
• Хайлмаг 6000-10.000 төгрөг
• Бор тос 15.000 төгрөг
• Сарлагийн сүү 3000 төгрөг
• Аарц 3000 төгрөгийн ханштай байна.
Манай сурвалжлах баг иргэдээс яриа авлаа.
Иргэн Э.Уранбилэг: Манайх гэр бүл болоод удаагүй байгаа. Хоёр дэх жилдээ цагаан сар тэмдэглэх гэж байна даа. Өнгөрсөн жил сар шинийн баярт зориулж цагаан идээ, гарын бэлэгт гэхэд 1 сая 200 мянган төгрөг зарцуулсан. Энэ жилийн хувьд хөдөө орон нутгаар явж цагаална. Тэгэхээр бензин тосноос авахуулаад л өртөг улам л нэмэгдэж байна” гэв.
Ингээд бодохоор цагаан сараад өрх гэр бүлийн өртөг өөр байгаа юм. Нас наснаасаа шалтгаалж хэдэн үе тавгийн идээ засах, ууц тавих гээд хоорондоо өөр байдаг юм шүү дээ. Залуу гэр бүлийн хувьд доод тал нь 800 мянган төгрөгөөс 1 сая 350 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. “Хүүхдүүд болон хэдэн хөгшчүүлийнхээ гарын алга дээш харуулчихаар юм сонирхож явна аа. Тэтгэвэрээ гурван сараар нь зээлчихлээ. Тэтгэвэр тэтгэмж олгох сургаар худалдааны төвүүд барааныхаа үнээ нэмчих юм. Мөн ч хэцүү юм даа” хэмээн ярьж байна.
Иргэн Л.Саранхүү: Миний хувьд хүнд өгчихөөр гарын бэлэг харж явна. Уг нь Хойд, урд хөршөөс оруулж ирсэн хэрэгтэй хэрэггүй хоёрын хооронд зүйл авч байхаар үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ сонгоё гэсэн бодол байдаг юм. Даан ч манайх нь бараагаа арайл үнэтэй зардаг. Одоо оймс гэхэд 2200 төгрөгөөр зарж байна. Бэлгийн ууттайгаа нийлээд 2500 төгрөг гэнэ. Өөр ч тэгээд авчихаар ч юм алга зах дээгүүр” гэв.
Муугийн ёс биш Монголын ёс байна даа. Айл бүхэн боломжоороо л тэмдэглэх хэрэгтэй. Өөрсөддөө дарамт болгож хүлээж аваад байлгүйгээр сар шинээ өнгөтэй өөдтэй угтах нь залуус бидний үүрэг шүү дээ гэж ярих хүмүүстэй ч олон таарав
Статистикийн үндэсний хороо нэг өрх Цагаан сард зориулан хэчнээн төгрөг зардаг болох тооцооллыг гаргажээ. Нэг өрх дунджаар
-зөвхөн идээний зардалд 696.1 мянга,
-гарын бэлгэнд 780.0 мянга нийтдээ 1.5 сая төгрөгний зардал гаргадаг байна.
1 comment
Үнэ ханш: Цагаан идээ хамгийн их борлуулалттай байна – updown.mn
ardcilorxt
[url=http://www.g8o6kjp189q1c7r8vmba7q3173s6i4z8s.org/]urdcilorxt[/url]
rdcilorxt http://www.g8o6kjp189q1c7r8vmba7q3173s6i4z8s.org/