Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас баржээ. Өчигдөр ийм золгүй явдал болсон гэдгийг ЗХЖШ нотолсон байна. Хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж эх сурвалж мэдээллээ.
Талийгаач өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Орхон аймгаас цэрэгт татагдсан бөгөөд өглөөний гүйлтэндээ гүйж байгаад унасан. Энэ үед бусад нь түшиж казармд оруулж, ус уулгасан ч хэсэг хугацааны дараа бөөлжиж, удалгүй нас барсан гэсэн мэдээ байна.
1 comment
Za odoo cereg uhsen hergeer X.Battulga erunhiilugch bas Batlan hamgaalahiin said 2 ogcroh bolj dee. Uunees bolj baahan jagsaal cuglaan ehleh baihdaa. Burhan min.