АНУ-ын кино академи өчигдөр (2019.01.21) жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Оскарын шагнал гардуулах ёслолын 2энэ жилийн нэр дэвшигчдийг танилцууллаа.

Хамгийн их буюу нийт арван номинацид “Netflix”-ийн бүтээл болох “Рома” болон Английн “The Favourite” зэрэг уран бүтээлүүд нэр дэвшчээ. Шилдэг кино шагналд “Хар ирвэс”-ээс гадна алдарт Queen хамтлагийн тухай өгүүлэх “Bohemian Rhapsody”, Лэди Гага, Брэдли Күүпер нарын тоглосон “A Star is Born” зэрэг кино өрсөлдөхөөр боллоо.

Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналд Бристиан Бэйл “Vice” киноны гол дүрээрээ, Брэдли Күүпер “A Star is born”, Рами Малик “Bohemian Rhapsody” мөн Виллием Давое, Вигго Мортенсен зэрэг жүжигчид өрсөлдөж байна. Шилдэг эмэгтэй жүжигчний шагналд “Рома” киноны гол дүрээрээ Ялица Апарисио, Лэди Гага, Гленн Клөүз, Оливиа Колман, Мелисса Маккартни нарын таван нэр дэвшигч тодорчээ.

Шилдэг кино найруулагчийн шагналд Спайк Ли “BlackkKlansman” киногоороо, Павел Павликовский “Хүйтэн дайн” киногоороо мөн “The Roma”, “Vice”, “The Favourite” киноны найруулагчид өрсөлдөж байна. Харин хүмүүсийн хамгийн ихээр хүсэн хүлээж байсан “A Star is Born” киног найруулж, дебютээ хийсэн жүжигчин Брэдли Күүпер шилдэг найруулагчийн шагналд нэр дэвшээгүй байна.

Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кинонд “Супер гэр бүл-2”, “Нохойнуудын арал”, “Мираи”, “Сүйтгэгч Ральф”, “Хүн аалз” зэрэг уран бүтээлүүд нэр дэвшжээ.

Шилдэг дуунд “Хар Ирвэс” киноны “All the Stars”, Мэри Поппинс эргэж ирсэн нь киноны “The Place where lost things go from”, “Тhe Star is born” киноны “Shallow” тэргүүтэй уран бүтээлүүд өрсөлдөхөөр боллоо.

Энэ удаагийн Оскарын наадмыг хөтлөх хүнийг хараахан тодроогүй. Шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 24-нд Холливүүдийн зүрхэнд орших “Dolby” театрт болох гэнэ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн