Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн Прокурорын газраас Р.Адъяад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг энэ сарын 9-ний өдөр хянан хэлэлцсэн.
Жүжигчин Р.Адъяагийн эхнэр нь байгууллагаараа амралтад явсанд тэрээр дургүйцэж, хардалтын улмаас зодсон гэж хохирогч өргөдөлдөө дурдсан байдаг. Энэ талаар тухайн үед цахим орчинд ч нэлээн шуугисан.
Тэгвэл шүүхээс Р.Адъяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн юм.