Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жил, хоёр аймгийн хамтын ажиллагаа эхлүүлсний 30 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм. Баяннуур, Өмнөговь аймгийн удирдлагууд уулзаж 2018 оны ажлаа дүгнэж, 2019 онд хийх ажлуудаа хэлэлцлээ. Өнгөрсөн онд бараа эргэлт 19,7 сая тонн байсан бол 2019 онд 25 сая тоннд хүргэх зорилт тавьлаа.
Мөн Гашуун сухайт боомтод 54 тэрбум төгрөгийн Улсын төсвийн хөрөнгө оруулалт хийгдэх бол Ганц мод боомтод Хятадын талаас 1 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгдэх юм. Тодруулбал 24 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулна.
Цагаан хад суурьшлын бүс дэх тог цахилгааны асуудлыг шийднэ. Түүнчлэн “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил”, “Соёлыг дэмжих жил”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн 200 иргэнийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймагт туршлага судлуулах урт болоод богино хугацааны арга хэмжээнд оролцуулахаар боллоо.