Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, шүүгчийн албан тушаалд томилох тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Уг саналд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдсөн тул Оросоогийн Зандраагийн Улсын дээд шүүхийн шүүгчийн, Пүрэвсүрэнгийн Батсайханы Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн бүрэн эрхийг тус тус сэргээж өгнө үү гэжээ. Түүнчлэн П.Батсайханыг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 06, 07 тоот зарлигаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул О.Зандраа, П.Батсайхан нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлсөн юм.
1 comment
наадуул чин тэтгэвэрт гарсан хүмүүс бас хүн дайрч алсан Лүндэндоржийг бас тэтгэвэрт гаргавал таарна