УИХ-ын даргыг огцруулахыг шаардаж, иргэний нийгмийн төлөөлөл Сүхбаатарын талбайд 40 гэр барьж суулт зарлаад байгаа. УИХ-ын даргыг огцруулах бичигт 30 мянган иргэн гарын үсэг зурсан гэж гишүүн Ж.Батзандан нар мэдээллээ.
Харин улс төрийн суулт дууссаны дараагаар дээрх 40 гэрийг улс төрийн суултад оролцогсдод хандивлах аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Сүхбаатарын талбайд хандив цуглуулж 40 гэр авч барьсан. Улс төрийн суулт дууссаны дараагаар жагсаал цуглаанд оролцсон иргэдийн дунд сугалаа сугалуулж, гэрүүдээ өгнө хэмээв.