“БГД-ийн VI хорооны Сити 18 дугаар байранд 21 настай У /эмэгтэй/-д халдаж дээрэмдсэн хэрэг гарсан. 2019 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр 17:25 цагт хохирогчийн аав “Манай охин гэр лүүгээ орох гэж байгаад эрэгтэй хүнд зодуулж, дээрэмдүүлсэн байна” гэх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Дуудлагын дагуу харьяа цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллан 29 настай Б /эрэгтэй/-г БГД-ийн нутаг дэвсгэрээс 22:25 цагт дайчлан баривчилсан байна.

Сэжигтэн Б нь өмнө нь буюу 2016 онд “дээрэмдэх” гэмт хэргээр ял эдэлж байсан ба 2018 онд мөн дээрмийн хэргээр цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан оргодлын бүртгэлтэй байсан аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн