Алдарт гурвалжин шоколад өдгөө 110 жилийн настай. Тоблерон (Toblerone) – Kraft Foods Швейцарьт үйлдвэрлэсэн гурвалжин шоколад юм. Жан Тоблер, Берн хотод өөрийн нэрийн барааны дэлгүүрийг эзэмшдэг байсан бөгөөд 1868 онд бусад үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ худалдаалдаг байжээ. Жон Тоблерийн үйлдвэрлэсэн чихэр, шоколадны хэрэгцээ нь өөрийн шоколадны үйлдвэрийг бий болгоход хүргэсэн бөгөөд Жан Тоблер 1899 онд өөрийн хүү Теодорын хамт Фабрике де Шоколад Берн, Тоблер & Киэ нэртэй байгуулсан байна.
1900 онд Жан Тоблер өөрийн хүү Теодор Тоблерийн мэдэлд шилжүүлсэн бөгөөд, 1911 онд зөгийн бал, сүүний найрлагатай гурвалжин хэлбэрийн шоколадыг бүтээж түүнийгээ 1909 онд Берн хотод бүртгүүлсэн бөгөөд 1969 онд Тоблерон хар шоколад, 1970 онд цагаан өнгөтэй, 2007 онд самар, үзэм бүхий шинэ шоколадны амтыг нэвтрүүлсэн байна. Шоколад нь Швейцарын Альпын нурууны Мастерхорн уултай төстэй бөгөөд өөр нэг хувилбар пирамид гэсэн нь бий.
“Тоблероны хэрэг”
1995 онд Шведийн улс төрч Мона Салин нь риксдагийн кредит карт ашиглан худалдан авалт хийсэн байдаг. (Риксдаг – Швед улсын нэг суудалт парламент, дөрвөн жилд пропорциональ системээр сонгогдох 349 гишүүдээс бүрдсэн) Энэ хүн ерөнхий сайдын төлөөх сонгуульд зориулж 50,000 гаруй Швецарь кроноор Тоблерон шоколадыг худалдан авч өргөн сурталчилж байсныг, “Тоблероны хэрэг” гэж нэрлэсэн бөгөөд Салиныг Швецарь улсын Ерөнхий сайдын албан тушаалд нэрийг нь дэвшүүлэхээс татгалзсан байна. Тэр 1998 онд улс төрд эргэж ирсэн байдаг.
Сайхан Уул.