09:00 цагт: ШУТИС-ийн номын сангийн 604 тоотод “Эх түүхийн хичээл, шинэ хандлага” үндэсний семинар, форум болно.

10:00 цагт: Пума Империал зочид буудлын хурлын танхимд орон нутагт Тогтвортой хөгжлийн зорилт, түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг танилцуулах Үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулна. 10:00 цагт: Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

12:00 цагт: Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдардаг айл өрхийн хүүхдүүдийг дэмжих зорилгоор “Нямбаатар сан”, “Вэлүү сан” хамтран байгуулсан “Нарны Хүүхдүүд-2” цэцэрлэг нээлтээ хийнэ.

13:30 цагт: Тусгаар тогтнолын талбайд сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг “Архангайн Цагаан идээний үзэсгэлэн худалдаа”-ы нээлтийн үйл ажиллагаа болно.

БСШУСЯ-нд 11:00 цагт: Монгол Улсад Ардын гэгээрлийн яам байгуулагдсаны 95 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал 401 тоотод болно.

11:00 цагт: Одонтой ээжүүдийн дунд зохиогдсон “Mrs Mongolia world-2018” тэмцээний тэргүүн мисс, дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцгийг “Хүүхэд хамгааллын элч”-ээр батламжилна. Тэрбээр ирэх гуравдугаар сард БНХАУ- д зохион байгуулагдах “Mrs World” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн