БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас энэ оны 6-р сар хүртэл дэлхийд анхдагч 5G технологийг ашиглан нийтийн тээвэрт жолоочгүй автобус ашиглахаар туршилт хийж байгаа ба туршилтын давуу эрхийг SK телеком компанид өгсөн тухай мэдээлжээ. Юуны түрүүнд жолоочгүй автобус явуулахын тулд уг автобусны мэдрэгчээр холбогдох зам, машин, хүнийг хүртэл бэлдэх шаардлагатай болж байгаа ба энэ нь машинд шаардлагатай зогсоол, цахилгаанаа цэнэглэх зайтай зогсоол гэх зэрэг олон зүйлийг хийх юм байна.

SK телекомын гаргасан жолоочгүй 5G автобус нь энэ оны 6 сараас эхэлж явах бөгөөд 24 цагаар үйлчлэх юм байна. Үүнтэй уялдуулан одоо хэрэглэж буй тээврийн хэрэгслийн олон төрлийн картуудыг нэгтгэх ба карт унших төхөөрөмжүүдийг шинэчлэн дэлхийд анх удаа 5G ухаалаг карт гарган энэ оны 10 сараас эхлэн Сөүлийн 1600 автобусанд шинэ төхөөрөмжөө суурилуулах юм байна.

Жолоочгүй автобус гаргаснаар зам тээврийн зөрчлийг 30% буурна гэж үзэж байгаа бөгөөд автобусанд суухдаа ухаалаг утсаараа автобусныхаа дугаарыг шалган буух буудлаа сонгоход буух дохио дарах шаардлагагүйгээр зогсох юм байна.

Ирэх жилээс эхлэн 100 ширхэг таксины холболттой төхөөрөмжинд “Т мар”-ийг ашиглан суурилуулах бөгөөд холболттой төхөөрөмжийн үйлчилгээг 8 газарт нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ.

Сөүл хотын зам тээврийн газрын даргын хэлснээр “Сөүл нь жолоочгүй тээвэр, холболттой төхөөрөмж, 5G технологоор давамгайлсан ирээдүйн шинэ хотын төрхийг, шинэлэг нийтийн тээврээр дэлхийн түвшиний хот болохоо харуулах таатай боломж бүрдэж байна” гэжээ.

Эх сурвалж: Mglradio

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн