Баруун тархи үнэхээр мундаг. Амьдралын бүх процесс барууны тархины сэтгэмжтэй холбоотой. Бидний урлаг уран сайхан сэтгэл хѳдлѳл бүгд барууны тархины хѳгжилтэй шууд холбоотой.Монголд баруун тархины сэтгэлгээ муу хѳгжсѳн хүн тэнэгдүү харагддаг. Баруун зүүн тархи залуу насанд хамааралгүй тусдаа ажилдаг учраас залуус алдаа гаргадаг. Зүүн тархи математик сэтгэлгээгээр хѳгждѳг учраас бодит амьдралд ойр биш хэт хийвэр харагддаг байх. Гэтэл дэлхийн хѳгжлийг зүүн тархиныхан авч яваад удаж байна. Зүүн тархины хѳгжилтэй хүн шинжлэх ухаанчаар сэтгэдэг учраас хѳгжлийг зѳв авч явж чадаж байна. Харин Монголчууд зүүн тархины хѳгжилтэй хүнийг огт үнэлэхгүй байх шиг байна. Монголд ѳрсѳж байгаа бүх маргаан баруун зүүн тархины хооронд болж ѳнгѳрчээ. Баруун зүүн тархины хэзээ ч ойлголцдоогүй юм байна. Нэгэн биений 2 тархи ойлголцохгүй мэдээлэл солилцохгүй 50 жил болж байхад 2 ѳѳр хүний баруун зүүний сэтгэлгээ яаж ойлголцох юм бэ?. Монголчууд нийтээрээ баруун тархины сэтгэлгээтэй байхад маш цѳѳн хүмүүс зүүн тархины хѳгжилтэй байна. Баруун тархи би чадна гэж хардаг бол зүүн тархи би чадахгүй байх гэж хардаг. Баруун тархины хүн эрсдлээс айхгүйгээр хамаг хүчээ дайчлан шавхдаг бол зүүн тархи баараг ялах тооцоог үнэлдэг. Баруун зүүн тархиа зэрэг хѳгжүүлсэн хүн ѳнѳѳдѳр хамгийн ухаантай харагдаж байна. Монголчууд бид жаргалтай сайхан амьдарья гэвэл зүүн тархиа илүү хѳгжүүлэх шаардлага гарч байна.

Зүүн тархины хѳгжил шинжлэх ухаан философи хѳгжиж эхэлсэн үеэс эхэлсэн Монголчууд зүүн тархины хѳгжил сайтай хүний ойлгодоггүй байх. Монголчууд зүүн тархины хѳгжилтэй хүмүүсээ хүлээн зѳвшѳѳрѳх ёстой. Яагаад гэвэл тэд дэвшилтэд шинэлэг сэтгэлгээтэй байдаг. Баруун тархиараа хѳгждѳг бол Монголчууд бид хүн хуурч худлаа ярьж хулгай дээрэм хийж дуулж бүжиглээд хѳгжлѳѳрѳѳ дэлхийг байлдан дагуулах байсан. Баруун тархины сэтгэлгээ дүрэм журамд баригдалгүй чѳлѳѳтэй задгай эмоциороо байдаг бол зүүн тархи хууль дүрмийг ягштал баримталж зѳвхѳн логик үйлдийн дагуу бодож сэтгэдэг. Хар багаас нь цээжлэх чадвар эзэмшүүлвэл логик сэтгэлгээгээ дараад зѳвхѳн цээжлэгч болж хувирдаг.

By updown.mn

Мэдээний админ

5 thoughts on “Монголчууд нийтээрээ баруун тархины сэтгэлгээтэй”
  1. Багш маань Ленин юм чинь арга байж уу. За тэгээд муу тархиа нэг их баруун зүүнээр нь ялгаад яахав дээ. Байгаагаараа л байж байя. Хамгийн гол нь бид эзэн Чингисээ магтан дуулж, тахин шүтэж байсан цагт хөгжихгүй нь тодорхой юм билээ.

    1. shaana biz muu golog chn. frantsuud napoleonoo, grek makedonuud alexendaraa, hitaduud shi huandigaa, orosuud peter haanaa, …….. geed yaj hundelj bishirdegiig medeh uu ondor bolovsroltoi yaridag iddeg mal mini. mongolchuud chingis haanaa ted nar shig tahin shutej duuldaggu yum, harin uneheer tahin shitej duuldag bsn bol hogjih bsn yum daa. p

  2. Зүүн тархитай гарууд болохоороо эх орноосоо урвах магадлалтай, өөрөөсөө өндөр албан тушаалтай болон их мөнгөтэй хүнд асар ихээр долигнодог бас эх орны баялагийг өөрөө баяжихын тулд зарж , үрдэг , хулгай хийдэг улсууд байдаг.бололтой

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн