09:00 цагт: МУБИС-ийн гуравдугаар байрны 123 тоот өрөөнд МУБИС, МУИС, Боловсролын Хүрээлэн, БМДИ, Боловсролын Үнэлгээний Төв хамтран зохион байгуулдаг Эрдэм шинжилгээний уламжлалт тав дахь хурал болно.

10:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд Сэтгүүл зүйд нээлттэй өгөгдлийн хэрэглээг дэмжих төслийн нээлт, хэлэлцүүлэг болно.

Үндэсний мэдээллийн төвд 11:00 цагт: АНУ-д H2 ажлын визээр ажиллах сонирхолтой хүмүүст бодит мэдээлэл өгөх, мөн тус улсын мал аж ахуйн салбарт монголчуудыг ажиллуулах сонирхол өндөр байгаа талаар “Адис” нийгмийн хөгжлийн төвөөс мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Хуульч Э.Эрдэнэжамьяан 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Grand hill зочид буудлын 17 давхрын хурлын танхимд Мэргэшсэн нягтлан бодогчдын “Жилийн уулзалт-2019” буюу нэгдсэн хурал “Эдийн засгийн өнөө ба ирээдүй” сэдвийн хүрээнд болно.

14:00 цагт: ‘Blue Sky’ зочид буудлын Топаз танхимд “МОНГОЛ УЛСЫН ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙН ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ: ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ЦЭН” сэдэвт зөвлөлдөх уулзалт болно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн