ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Путины хувийн зарим мэдээллийг “АиФ” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр дэлгэсэн байна. Тухайлбал, Путин гар утас ашигладаггүй ажээ. “Өмнө нь гар утасгүй хүмүүс яаж болж байсан юм бол. Төрийн тэргүүн ухаалаг утас ашиглаж болохгүй. Ухаалаг утас ашиглана гэдэг сайн дураараа бүх мэдээллээ нээлттэй байлгана гэсэн үг” хэмээн Песков хэлжээ.

Түүний хэлснээр Ерөнхийлөгч Путин мэдээллийг сонин, сэтгүүл, интернэтээс авдаг байна. Мөн Путин цалин болоод тэтгэврийн мөнгөө “Россия” банкны картаараа дамжуулан авдаг байна. Харин цалин болоод тэтгэврийн хэмжээг хэлэхээс Песков түдгэлзжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

By updown

3 thoughts on “Владимир Путин гар утас хэрэглэдэггүй”
  1. МАНАЙХАН ҮЛГЭР ДУУРИАЛ АВААСАЙ, БҮГД Л 9911 ТЭЙ УТАС БАРИАД Л ЖИП УНААД Л ТААХАЛЗААД БАЙНА. ТӨРИЙН, АРД ИРГЭДИЙНХЭЭ ТАТВАРЫН МӨНГӨӨР ТАНСАГЛАЖ БАЙГААГАА Ч МЭДЭХГҮЙ, ӨӨРСДИЙНХӨӨ САЙНААР ОЛЧИХСОН ЮМ ШИГ Л УЛАМ ҮНЭТЭЙГ ХЭРЭГЛЭЖ, БҮР ҮНЭТЭЙГ УНАДАГ ШУНАЛЫН ТУЛАМУУД, ИДЭЖ УУХЫН ДОНТОНГУУД ШҮҮ ДЭЭ.

  2. гар утасны төлбөрийг өөрсдөөр төлүүлдэг болгох хэрэгтэй ажилаа суурин утаснаас явуулна биз

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн