УИХ-ын гишүүдийн 27:37-гийн бүлгүүд тохиролцоо хийж Д.Хаянхярваа гишүүнийг УИХ-ын даргаар, Н.Номтойбаяр гишүүнийг сайд болгох асуудал яригдсан тухай мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр (2019.01.14) хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээсс энэ талаар тодруулахад бүлгийн хуралдаанаар албан тушаалын тухай огт яригдаагүй гэсэн юм.
Тэгвэл УИХ-ын даргад нэр нь яригдаад байгаа гэх Д.Хаянхярваа гишүүн news.mn-д өгсөн тодруулгадаа энэ талаар “Би УИХ-ын дарга болохгүй, надад санал болгосон ч болохгүй. Нэг ийм увайгүй, нийгмийг турхирсан, эрээ цээргүй мэдээлэл хийдгээ болиоч гэж хэлмээр байна. Би ёс зүйгүй зүйл рүү явахгүй. Угаасаа ямар нэг албан тушаалын төлөө шунан дурлагч биш гэдгээ өмнө нь ч хэлж байсан. У.Хүрэлсүх анх Ерөнхий сайд болсныхоо дараа Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын албыг надад санал болгож байсан. Тэр бүгдэд нь би үгүй гэж хэлж байсан. Харин боломжтой бол УИХ дахь намын бүлгийн даргаа хийгээд явна гэж хэлж байсан. Хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүмүүс хариуцлагагүй үг, үйлдлийнхээ төлөө уучлалт гуйгаад өнгөрч болохгүй. Цаашид нийгмийг турхирсан мэдээлэл өгөхөө болих хэрэгтэй, ялангуяа УИХ-ын гишүүд.” гэсэн хариулт өгчээ.
5 comments
Манай Хаян зөв хариулт өгчээ
Танай ,Хаянг ,дарга, хэн ч ,болгохгүй. Манай Дарханыхан лав,дахиж ,хүлээж ,авахгүй. Хамаг ,будлианыг ,эхлүүлсэн,этгээд. Их ,зальтай ,хэлэмгий,хэрүүлч,нөхөр ,дөө.
ТАНАЙ ХАЯН ЧИНЬ БУРУУ ДУУЛАХГҮЙ Л БОЛ ҮГҮЙ ГЭХГҮЙ ЗАЛЬТ ЭТГЭЭД.ЗАЛЬДАЖ БАЙГАА НЭГ ХЭЛБЭР НЬ.ДААНЧ ЭНИЙГ ГАРГАЖ ИРЭХГҮЙ ГЭДИЙГ МЭДЭЭД БИ БОЛОХГҮЙ ГЭЖ НААШАА ХАРЖ ИНЭЭЖ, ЦААШАА ХАРЖ УЙЛЖ БАЙГААД ХЭЛЖ БАЙГАА ЮМ. 100% ҮНЭН ЯРЬДАГ ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ НОВШ ШҮҮ ДЭЭ
Батзандан Болд гэх мэтийн хөөрүү худалч гарууд нэг алхаад илрэх худал зүйлээр сенсаац дэгдээж баатар болох гэж зовох юм. мэдрэл яавч зүгээр биш. цуст мөргөлдөөн болох гэж байна, цэрэг хөдөлгөх гэж байна гээд л хуцаад байсан. Хий юм үздэг шаарууд байхаа энэ төрөл төрөгсөдийн МАНАНгийнхан
Энэ Хаян нөхөр онголзоод хамар ам нь сарталзаад толгойгоо хаялаад худлаа ярихаараа ёстой хөөрч өгдөг нөхөр байна лээ ш дээ бид хэд элгээ хөштөл инээж билээ