Эхнэрээ гутлаар зодож, гарыг нь хугалжээ

Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр Өлзийтөд оршин суугаа хаягтай иргэнээс “Нөхөр агсам тавиад байна” гэх дуудлага, мэдээлэл нэгдүгээр сарын 11-ний өдөр иржээ. Дуудлагын дагуу шалгалт хийхэд 53 настай эрэгтэй Б нь эхнэр болох 49 настай Ч-г согтуурсан үедээ шалтгаангүйгээр гутлаар зодож улмаар зүүн гарыг нь хугалж гэмтээсэн байна.
Мөн өнгөрөгч долоо хоногт буюу 2019 оны нэгдүгээр сарын 07-ноос 13-ны хооронд цагдаагийн байгууллагад гэр бүлийн дуудлага мэдээлэл нэлээд бүртгэгджээ. Тухайлбал, нэгдүгээр сарын 07-ны байдлаар нийслэлд гэр бүлийн хүчирхийллийн 198 дуудлага бүртгэгдсэн бол нэгдүгээр сарын 11-ний байдлаар 208 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн аж.