Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр (2019.01.14) 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийсэн. Сангийн сайдын мэдээлэлд дурьдсанаар Засгийн газрын өр 21 их наяд төгрөг бөгөөд 2019, 2020 онд төлөх их хэмжээний өр байхгүй.

2017 оны төгсгөлд Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээ 74,4 хувь байсан бол 2018 оны эцсээр 60,9 хувь болж буурчээ. Цаашид энэ тоог 40 хувьд хүргэвэл төсөвт дарамт учрахгүй гэж тооцоолоод байгаа юм байна.

By updown

One thought on ““2019, 2020 онд төлөх их хэмжээний өр байхгүй””
  1. Эдийн засгийн үзүүлэлт сайжирлаа л гээд байх юм иргэдэд наалдах юм огтхон ч алга. ЖДҮ-чид түрүүлээд хуваагаад авчихдаг юм байгаа биздээ. Өнөөдөр хөгшнийхөө өнгөрсөн онд сувилалд амарсаны буцаалт хэдэн төгрөгийг нь авахаар төрийн банкинд очлоо. Халамжийн мөнгө ирээгүй гэнэ. Ирэхээрээ 2 цаг орчим тараагаад хүрэлцэхгүй дуусчихдаг гэнэ /дуусдагийг нь хэдэн удаа очоод үзчихсэн юм л даа/ Тийм учраас наанаа очерлоод алалцаж байгаад чадвал ав гэнээ. Ингэж алалцахын тулд хүмүүс өглөө 6 цагаас ирсэн гэж байна. Данс руу нь шилжүүлчихээч гэсэн чинь: үгүй үгүй хүрэлцэхгүй мөнгө ирдэг учир заавал өөрөө байж алалц гэнэ гэнэ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн